"Лимитлесс Бридж” ХХК хөрөнгө оруулалт татах нэрээр иргэдийг луйварджээ
"Лимитлесс Бридж” хэмээх компани бодит мэт итгүүлэхийн тулд төөрөгдүүлж иргэдтэй зээлийн гэрээ байгуулан их хэмжээний хохирол учруулсан талаар ЦЕГ-аас мэдээлэв.
Мөрдөн байцаах албанаас залилах гэмт хэргийг шалгаж байгаа бөгөөд иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг санууллаа.
Уг шалгаж буй хэргийг үйлдэгч этгээдүүд "Лимитлесс Бридж” ХХК нь Уул уурхай, барилга, зам тээвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, шинээр хөрөнгө оруулалтын төсөл явагдаж байна. Та манай компанид 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр 1 сарын дараа 5.000.000 төгрөг болгож авна” гэж хууран мэхэлдэг байжээ.
Одоогоор хохирлын хэмжээ тогтоогдоогүй байгаа бөгөөд хэрэв иргэн та тус компанид залилуулсан бол Мөрдөн байцаах албанд хандах юм байна.