Баянзүрх дүүргийн ИТХ Баасан гарагт ээлжит хуралдаанаа хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүүргийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцжээ.
2016 оны сонгуулийн маргаан шийдэгдээгүй тул тус дүүрэг хоёр жил гаруй хугацаанд Засаг даргагүй байсан юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн ИТХ-ын хуралдаанаар Засаг даргад Э.Бат-Амгаланг дэмжиж, батламжлуулахаар нийслэлийн Засаг даргад нэрийг нь өргөн барив.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн ИТХ-аас ирүүлсэн саналыг судалж, Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар томилжээ.
Э.Бат-Амгалан нь 1977 онд төрсөн. Ерөнхий боловсролын 1-р сургууль 1984-1994, МУИС-ийн ОУХДС, МУИС-ийн ХЗДС төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
БЗД-ийн ЗДТГ-ын ҮҮ хэлтсийн дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн НӨҮ газар орлогч дарга, Чингис хаан ОУНБ / гадаад харилцааны тасгийн дарга /, БЗД-ийн МАН-ын / дэд дарга /, БЗД-ийн МАН-ын даргаар ажиллаж байсан.
Баянзүрх дүүргийн Засаг дарга томилогдсон тул Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясахыг чөлөөлсөн байна.
Мөн өнгөрсөн 2016 онд явуулсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан маргаан гарснаар гурван шатны шүүх хэргийг хянаж, 2019 оны гуравдугаар сарын 23-нд дахин сонгууль явуулсан юм. Дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Галцог, Г.Доржпалам нар олонхын санал авсан тул өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоолыг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, батламжилсан байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжууд:
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ