МАХН Хэнтийн нөхөн сонгуульд Н.Удвалыг нэр дэвшүүлэх сурагтай байна
Өнгөрөгч оны зургадугаар сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр гишүүнээс чөлөөлсөн. Ингэснээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрог буюу Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын 12 мянган сонгогч УИХ-д төлөөлөлгүй болсон.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтоосон билээ.
Тэгвэл энэхүү нөхөн сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөлөл болж МАХН-аас Эрүүл мэнд Спортыг сайд асан Н.Удвал нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж эхэллээ.
Ингээд Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй эрхмүүдийг танилцуулж байна.
- МАН - Хэнтийн засаг дарга Н.Ганбямба
- АН - Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх асан Н.Алтанхуяг
- МАХН - Эрүүл Мэнд Спортын Сайд асан Н.Удвал
- Бие даагч - Хууль зүйн ухааны доктор, профессор, хуульч Л.Батжав
42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл ирэх тавдугаар сарын 5-наас зургадугаар сарын 7-ны хооронд явагдах юм.