Гүзээ бол зүгээр л өвчин

Гүзээ бол зүгээр л өвчин

Оройн мэнд,

1. Гүзээ бол зүгээр л өвчин. Өөр юу ч биш. (Эмнэлгийн хэллэгээр хэвлий хавийн таргалалт гэдэг. Маш аюултай бас маш муухай)

2. Өвчний 70% хоолноос гэдэг үг бий. Хоолоо зөв болгосноор гүзээнээс сална. Хөдөлгөөн туслах үүрэгтэй.

3. Одоо үеийн хүмүүст өлсөхөөс илүүтэй хоолны илүүдэл нь зовлон болж байна.

4. Оройдоо махан хоол идэх хэрэггүй. Үнэхээр тэсэхгүй байгаа бол.. Тараг уу, сүү уу,

5. Хоолноос хол бай. Зураг битгий үз, хоолны нэвтрүүлэг битгий үз, хоолны тухай битгий бод. Хүмүүс хоол идэж байвал холд.

6. Үргэлж амттай хоол битгий идэж байгаарай. Үхтэл нь амталсан шарсан тахиа, шарсан төмс, шарсан гурилнаас татгалзах хэрэгтэй. Ядахнаа багасгаарай. Жирийн энгийн хоол идэхэд хангалттай.

7. Цуу, жан, кетчуп гэсэн элдэв амтлагчийг бүр ор тас мартагтун. Дээр үед зүгээр л талх, гурилтай шөлтэй болоод л байсан даг. Амтлагч нь хүнийг донтуулдаг.

8. Байцаа, ногоог жаахан ч гэсэн идчих л дээ. Ямар жаахан хүүхэд гуйж байгаа биш дээ. Насанд хүрсэн хүн юм чинь өөрийнхөө төлөө жаахан ухаантай бай л даа. Байцаа жишээ нь гэдэс цэвэрлэх, шингэлэх үйлчилгээтэй гэдгийг та жаахан ургуулан бодвол ойлгочихно. Гэдсээ цэвэрлэх нь ямар ашигтай гэдгийг та бас л ойлгочих байлгүй дээ.

9. Шарсан хуурснаас шөлтэй рүү, шөлтэйгөөс эрүүл рүү бага багаар ч гэсэн шилжээрэй. (Шилжилт мандтугай)

10. Хааяадаа зүгээр л дан хар талх идэж болно. Хүмүүс их цамаан болжээ. Талхыг заавал хиамтай цуг иднэ гэх жишээний. Дан хар талх нь (ялангуяа хар талх) гэдэс цэвэрлэж, дотор нь хуримтлагдсан элдэв лагийг өөртөө шингээн гарч одно. Ха ха. Махны машиныг талхаар цэвэрлэдгийг санагтун.

11. Тараг, сүү, усыг зөвхөн хүүхдүүд уудаг юм биш. Өвчин гэдэг чинь хүнийг том жижгээр нь ялгадаггүй.

12. Хөргөгчөө дүүргэх хэрэггүй дээ. Ямар нэгэн идэх юм байвал тэрийгээ л ид. Сонгиныг төмстэй чанаад идэхэд болохгүй нь юу байхав. Ядахнаа өрхийн чинь төсөвт хэрэгтэй. Талх байсаар байхад дахин боорцог авах хэрэг юун.

13. Жимс жимс жимс. Том эрчүүд ч гэсэн банана идэж болно.

14. Ногоо ногоо ногоо. Эрүүл мэндэд тустай гэдгийг өчнөөн сонссон, одоо хэрэгжүүлэх цаг болсон. Мах хүч чадал өгдөг, ногоо эрүүл мэнд өгдөг. Бидэнд хүч чадлаас илүүтэй эрүүл мэнд чухал байна.

15. За тэгээд аль болох бага ид. Гэдэс тулсан бол хангалттай. Илүү чихэж болохгүй. Үлдсэн хоолоо савлаад аваад явж болно. Бүр болохгүй бол орхи доо, гэдэс ямар хогийн сав уу.

16. Сүүлийн муу мэдээ: пиво, айраг гэх мэт гэдэс сунгадаг зүйлсээ багасга. Эсвэл бүр боль.

17. За тэгээд энгийн нэгэн дүрэм: Өглөө сайн иднэ, өдөр тааваар иднэ, орой бараг идэхгүй. Эхэндээ шүлс гоожоод хэцүү, өглөө хоол орохгүй, орой өлсөөд болохгүй. Яваандаа өглөө өлсөөд, орой юм орохоо больчихдог. Хүн ямар ч юманд дасдаг л байхгүй юу.

Амжилт!

Төмөр Хатагтай Солонго

9
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419