Х.Надмид: Элэгний өөхлөлт хавдар үүсэх шалтгаан болдог
“Монфа трейд” компанийн эмч төлөөлөгч Х.Надмидтай ярилцлаа.
-Сүүлийн үед архины бус шалтгаант элэг өөхжилт гэж их ярих боллоо. Энэ талаар хэлж өгөхгүй юү?
-Энэ өвчин архи хэрэглэдэггүй хүмүүсийн дунд элбэг тохиолддог. Элэг өөхжилтийг архины болон архины бус шалтгаант гэж ангилдаг. Архины бус шалтгаант гэдэг нь таргалалтаас болж байна. 2016 онд ДЭМБ-аас таргалалтын суурь судалгааг хийсэн байдаг. Монголчуудын хувьд насанд хүрсэн хүмүүсийн биеийн жингийн индекс нь 30-аас дээш буюу таргалалтын I зэргийг бүртгэж үзэхэд 20-25 хувь хувьтай гарсан байна. Энэ нь 4-5 хүн тутмын нэг нь таргалалтын I зэргээс дээш байна гэсэн үг.
-Архины бус шалтгаант элэг өөхжилттэй болсноор биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ?
-Таргалалтын улмаас чихрийн шижин, даралт ихсэх, холестерол ихсэх, зүрх судас болон тархины шигдээс бий болно. Мөн таргалалттай хүмүүсийн 90 орчим хувьд нь элэгний өөхжилт байдаг гэдгийг судлаач гаргаж ирсэн байна. Ямар өвчний үед өндөр байна вэ гэдгийг АНУ-ын эрдэмтэд 2012 онд судлахад чихрийн шижинтэй өвчтөнүүдийн 67, хүнд хэлбэрийн таргалалттай хүмүүсийн 90, өөх, тосны алдагдалтай хүмүүсийн 50 хувь нь элэг өөхжилттэй гарчээ. 2002-2013 оны байдлаар архины бус шалтгаантай элэг өөхжилттэй нийт хүмүүсийн 30 хувийг эзэлдэг. Эдгээр хүний 80 хувь нь энгийн өөхлөлт байдаг бол үлдсэн 20 хувь нь архины бус шалтгаант хоруу чанартай элэг өөхжилт рүү орж байна. 20 хувиас нь эрт үеийн элэгний хатуурал руу шилжээд 5-10 хувь нь элэгний церроз руу шилждэг. Үүнээс 2.7 хувь нь элэгний хавдар руу шилжиж байна. Тэгэхээр таргалалтын улмаас 13 жилийн дараа генетик хүчин зүйл нь бүрдсэн хүмүүс байлаа гэхэд 2.7 хувь нь хавдар руу шилжих боломжтой гэдгийг харуулж байна.
-Элэгний өөхжилт юунаас болж үүсдэг юм бэ?
-Элэг рүү орж ирсэн тосны бодисууд микроскопын мембран дээрээ тусгай ферментийн оролцоотойгоор ханасан тосноос ханаагүй буюу шингэн тосны хэлбэрт шилжиж чадахгүйгээс зөв исэлтэд оролгүй элэгний эсийнхээ цитоплазмд илүүдлээр хуримтлагддаг. Тиймээс элэгний өөхлөлтийн үед элэг рүү их хэмжээний өөх тос орж ирэх үед түүнийг бүтэн солилцоонд оруулж чаддаггүй.
Ийм хүмүүс ямар нэг эмчилгээ хийхгүй, амьдралын хэв маягаа өөрчлөхгүй яваад байвал цаашаа хоруу явцтай элэгний өөрчлөлт рүү шилжинэ. Энэ үед элэгний өөх тос нь 3-4 дахин нэмэгдсэн байдаг. Томроод байна гэдэг нь тухайн эсийн эзлэхүүний даралт алдагдаж байна гэсэн үг. Эзлэхүүний даралт алдагдахаар эсийн бүрхүүл гэмтэж тухайн эс үхэнгүүт сорвижилтын үйл явц өрнөдөг. Энэ үед нь эмчилгээ хийлгэхгүй явах нь элэгний церроз буюу элэгний хатуурал руу шилждэг.
-Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-2013 онд Гүржийн эрдэмтэд хэд хэдэн архины бус шалтгаант элэг өөхжилтийн оношилгоо, эмчилгээний менежментийг боловсруулсан байдаг. Үүнд дасгал хөдөлгөөнийг сайн хийх ёстой гэж зөвлөсөн байна лээ. Хоёрдугаарт, антиоксидант бэлдмэлүүдийг сайн хэрэглэж байх ёстой.
-Архины бус шалтгаант элэг өөхлөлтийн үед ямар эм хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг юм бэ?
-АНУ-ын эрдэмтдийн 2016 онд чихрийн шижинтэй, элэгний өөхжилттэй хүмүүст Л карнитины нөлөөг судалж үзсэн байна. 750 мг-аар гурван сарын турш хэрэглэхэд Асат, Алат төвшин буурсан байна. Тэгэхээр Л карнитин хэрэглэж байх үед элэгний эс гэмтэх нь харьцангуй бага байжээ. Мөн Америкийн хүнсний коллежийн сэтгүүл дээр Коэнзим Q10 элэгний төрөл бүрийн энзимүүд, үрэвсэл болон өөхний эсэд хэрхэн нөлөө үзүүлдгийг чихрийн шижинтэй, элэг өөхжилттэй хүмүүст хэрэглэхэд элэгний эс, задралын бүтээгдэхүүнд өндөр хувьтай буурсан байсан. Л карнитиныг тураадаг гэдгээр нь хүмүүс мэддэг. Биеийн жин бууруулах үүрэгтэй.
Мөн зүрхний дутагдал, ишми, хэм алдалтын үед хэрэглэнэ. Нас ахиад ирэхээр хүний коэнзим буурдаг. Тиймээс коэнзимийг нөхөж өгөхөд зүрх сайн ажиллаж эхэлснээр бодисын солилцоо эрчимтэй явагдаж коэнзим Q10 нөлөөлснөөр энерги АТФ хэлбэрээр үүсч ядаргаа арилж, эрч хүчтэй болно. Мөн энэ эмийг диализэд ордог хүмүүс их хэрэглэдэг. Чихрийн шижин II үе гээд маш өндөр хэрэглээтэй.
-Энэ эмийг эмчийн заавраар уух ёстой юу. Хүний биед гаж нөлөө үзүүлдэг үү?
-Л карнитин, коэнзим Q10 хүний биед нийлэгждэг бодис. Учир нь жил бүр энэ хоёр бодисын нийлэгжилт буурч байдаг. Тиймээс энэ хоёр бодисыг гаднаас нөхөхөөр бодисын солилцоо болон удааширсэн үйл явцыг дарж өгдөг. Одоо хаврын цагт хөгшчүүл ядарлаа гэдэг. Энэ эмийг хамгийн багадаа гурван сар хэрэглэж байж үр дүнг нь үздэг. Хүний биед нийлэгждэг учраас ямар ч гаж нөлөө байхгүй. Л карнитинийг бид махнаас авдаг болохоор боломжийн. Харин коэнзим Q10-ыг далайн гаралтай бүтээгдэхүүнээс авдаг болохоор монголчууд далайн гаралтай бүтээгдэхүүнээс хязгаарлагдмал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин