ОУПХ С.Зоригийн аллагад гурван хүнийг хуурамчаар хэрэг хүлээлгэсэн гэж үзжээ

ОУПХ С.Зоригийн аллагад гурван хүнийг хуурамчаар хэрэг хүлээлгэсэн гэж үзжээ

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 24-28-нд Швейцарийн Женев хотод Олон улсын парламентчдын холбоо (ОУПХ)-ны уулзалт болсон. Энэ үеэр тус холбооны Хүний эрхийн хорооноос С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх ажиллагааны дүгнэлтийг хэлэлцсэн байна. Хорооны төлөөлөгч 2017 оны есдүгээр сарын 11-13-нд Монгол Улсад ажилласан тайлангаа мэдээлжээ. Бид ОУПХ-ны дүгнэлт, тайлангийн албан ёсны орчуулгыг олж чадаагүй тул онцлох зарим зүйлийг сийрүүлсэн юм.

ОУПХ-ны Хүний эрхийн хороо С.Зоригийг 1998 онд санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгагдсан гурван хүнийг яллах, шүүх үйл ажиллагаа болон цаашдын мэдээллийг олж авах зорилготой Монгол Улсад ажилласан байна. “Шүүх хурал хаалттай хаалганы цаана, нууцалсан баримт нотолгооноос иш татан өрнөжээ” хэмээн төлөөлөгч тэмдэглэлдээ дурдсан байв.

Түүнчлэн “Хэргийг нууцлаг байлгахыг шавдуулсан нөхцөл байдал, нотлох баримтуудыг олны нүднээс далд байлгах гэсэн улс төрийн эсэргүүцэл зэрэг нь олон улсын шударга шүүх ажиллагааны стандартыг мөрдөх бус хүчирхийллийн шинж чанартай байна. Энэ хэрэгт ач холбогдол өгч буй бүх хүний эсрэг айлган сүрдүүлсэн, дарамталсан тухай олж тогтоолоо” гэж дүгнэлтэд онцолжээ.

 

Монгол Улсын бодлого боловсруулагчид ОУПХ-ны зөвлөмжийг хэрэгжүүлээгүйд хорооны төлөөлөгчид гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байлаа. Хэрэгт буруутгагдаад байгаа гурван хүнийг тагнуулын байгууллагын үйл ажиллагааны хүрээнд илрүүлж, худал хуурмагаар хэргийг хүлээлгэх шахалт, дарамтыг үзүүлсэн гэж төлөөлөгчид дүгнэсэн байна.

Тэдгээр хүмүүсийг энэхүү хэрэгт таарч тохирохооргүй сэжиг таамгаар буруутгаж буйг тайлбарлах, цагаатгах баримт байсаар байгаа тул түүнд анхаарал хандуулахыг тус хорооны төлөөлөгчид шаардаж байгаа аж. “Хэрэгтэн өнөө хүртэл олдоогүй байгаа. Иймд мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх шаардлагатай. Аллагын захиалагч, жинхэнэ гэмт хэрэгтнийг нуун дарагдуулахад чиглэсэн өнөөгийн үйл явдлын өрнөлд төлөөлөгч гүнээ эмзэглэж байна” гэж тайланд дурджээ.

Бие даасан, хараат бус, эрх тэгш шүүхэд олон улсын болон дотоодын ажиглагчид хандахаас өмнө Монгол Улсын бодлого боловсруулагчид хэргийн нотлох баримт, холбогдогчдыг хойшлуулалгүй ил тод болгох, нээлттэйгээр дахин мөрдөн байцаалт хийхийг төлөөлөгч уриалсан юм байна. Мөн С.Зоригийн болон энэ хэрэгт буруутгагдаад байгаа хүмүүсийн ар гэрт шударга бус байдал заналхийлэлгүй, үнэн мөн ёс үйлчилнэ гэдэгт бат итгэж буйгаа илэрхийлжээ.

“Олон жилийг дамнасан энэхүү гүн гүнзгий итгэл алдарсан байдал нь Монгол Улсын шүүх засаглал улс төрийн болон худалдааны ашиг сонирхлоос ангид байж, хуулийн дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж чадах эсэхийн хамгийн чухал шалгуур болж байна.

Энэ хэрэгт ахиц гаргахад шаардлагатай аливаа зүйлд тус улсын УИХ өндөр ач холбогдол өгч, аль нэг талыг алагчлалгүй ажиллах үүрэг хүлээх ёстой” гэсэн зөвлөмжийг Олон улсын парламентчдын холбооны Хүний эрхийн хороо Монгол Улсын парламентад өгсөн байдаг.

Тэгвэл энэ сарын 18-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийт төдийгүй хохирогчийн ар гэрт ихээхэн эргэлзээ төрүүлж, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс хүртэл шийдвэр гарган, Улсын Их Хуралд ирүүлсэн. Швейцарьт хийсэн айлчлалын үеэр ОУПХ-ны төлөөлөл албан ёсоор уулзаж, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийн асуудлыг хөндөж тавьсан. ОУПХ-ноос С.Зоригийн хэргийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн. Тэрээр өнгөрсөн онд Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ОУПХ-ны удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс энэ асуудлаар түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, тогтоолын төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа талаараа мэдээлсэн.  Түүнчлэн тайланг удахгүй болох ОУПХ-ны Ассамблейн ээлжит чуулганд танилцуулах нь зүйтэй хэмээн чухалчилсан юм.

С.Зоригийг санаатайгаар хөнөөсөн энэ хэргийн мөрдөн байцаалт цааш аль чигт өрнөх, хууль шүүхэд шударга ёс хэрэгжихийг харах хүлээлт дахин үүсээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419