Шинийн 15-нд яагаад “Бэлгийн харьцаа”-нд орж болдоггүй вэ?
Миний нэг танил маань хүүхэдтэй болоод бөөн баяр болж байсан үе саяхан. Хүүхэд нь жоохон томроод иртэл ээж аавыгаа баярлуулж өхөөрдүүлэх насандаа нэг л хэвийн биш болох нь ажиглагдаж, эмчид хандтал “Эрүүл мэнд оюун ухаан төрлөхийн хэвийн бус” гэдэг онош гарчээ. Залуус архи тамхи огт хэрэглэдгүй ч, өөрсдийгөө ч сэжиглэж үзүүлж шинжлүүлж, ямар нэгэн эмгэг илэрсэнгүй гайхшаа баржээ.
Миний удамд ийм хүн байхгүй, чиний удмын өвчин гэх мэтээр яриа гардаг ч байж. ДНК, хромсом гээд л уншаагүй юм, уулзаагүй эмч байхгүй гэнэ. Хүүхдээ ч хоёулаа анхаарал тавин асран бойжуулж 3 насны нь ой дөхөж. Цаг хугацаа ч урсан өнгөрч дахин нэг хүүхэдтэй болж, хоёулаа нилээн айдастай төрүүлжээ. Хүүхэд нь ч цоо эрүүл саруул төрж бөөн баяр болцгоожээ. Залуу аав нэгэн удаа Бөөгийн бөөлөөнд сууж гэнэ.
Асууж гэнэ:-Хүү маань ийм нэгэн хэцүү өвчтэй, арга чарга юу байна гэж.
Онгод хэлж:- Та хоёр саран авхай тэг дугуйрч бүтүүрсэн шөнө хөдөө хээр гадаа горхины хажууд, эр эмийн ажил хийж олдсон хүүхэд байна шүү дээ. Бүх сайн муу хий биетэн хөдлөн эрчимжиж боссон үе байна шүү дээ. Күүэ та нарт хэлж барьдаг хөгшчүүл байдаггүй юмуу гэж хэлжээ. Тэгээд л залуу тээр жилийн Билгийн тоололтой хуанли олж аваад хөөгөөд үзтэл яг Шинийн 15-нд таарч байсан гэдэг.
Би нэг удаа нилээн дээр үед нагац ах, бас нэг найзтайгаа өвөл загасанд явж очдог газар хол, бараг л 500-аад км явж очлоо. Мөс цоолоод л өгөөшөө хаяад хаяад нэг ч загас баригддаггүй, тохой хирийн ганц загас барилаа. Буцахдаа нутгийн нэгэн танилийнд орж, цай хоол идэж байтал нутгийн танил маань:- Та нар яах гэж шинийн 15-аар ирсийн. Загас огт хөдөлдөггүй шүү дээ. Далай тэнгис ч татлага-түлхэлт гээч нь болдог юм гэсэн гэж билээ.
Зун цагт бөөндөө салхинд хөдөө гадаа, голын эрэг явлаа гээд байдаг. Саран авхай тэг дугуйрсан шөнө, архидан согтуурч, хашгирч гуугачиж, шүгэлдэж, лус савдагийг хилэгнүүлж хорлогдсон хүмүүс олон байдаг шүү.
Бас нэг тохиолдол санаанд минь буулаа. Орой үдшийн цагаар нэгэн залууг яаралтай олж уулзах санаатай, хотын нэгэн шөнийн цэнгээний газар орлоо. Тэр газар доошоо явж ордог подвалд байдаг дисконы газарлдаа. Яваад ортол цуг явж байсан хүн маань:-Пөөх яасан эвгүй газар вэ, энэ залуучуудтай цуг ямар олон албин/биегүй чөтгөр/ бужигнаж байна вэ.
Тэр урт үсээ сэгсийлгэж бүжиглээд байгаа хүүхний үснээс нь нэг аймаар албин барьчихсан баярлаад л намираад л байна. Бушуухан эндээс гаръя гэж билээ. Асар өндөр эрчимждэг, далай тэнгис татлага түлхэлтэнд ордог, тэр байтугай голын загас ч мэдэрдэг энэхүү өдөр гэр бүлээрээ гэртээ амар жимэр байвал зүгээр шүү.
Эх сурвалж: Фэйсбүүк