Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 178 хуудас нотлох баримтыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өгсөн. Улмаас прокурорын байгууллагаас уг бичиг баримтыг АТГ-т хүргүүлсэнээр АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Тавантолгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан.
Тэгвэл өчигдөр орой ЭЦА-аас түүний ажлын өрөөнд нэгжлэг хийжээ. Тэнд 1000 гаруй уран зураг байсан гэх мэдээлэл байна.
Тиймээс эдгээр зургуудыг эрүүгийн цагдаагийн албанаас хураан авсан байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Үнэн" гэсэн хариулт өглөө.
Сануулахад, Уран зургийн галерейн захирал асан А.Янжив гэх эмэгтэй "Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага даа "Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан 40 бүтээлээс ганц нь ориг буюу эх хувиараа бусад нь бүгд солигдсон байсан” гэж ярьжээ.
Харин энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Миний өрөөнд нэгжлэг болоогүй" хэмээн жиргэсэн байна.