МУ-ын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх асан Н.Алтанхуяг энэ сарын 15-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. Түүний зөвлөхийн алжаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвших гэж байгаатай холбон эх сурвалжууд ярьж байна.
Тэгвэл Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд дараах хүмүүс нэр дэвшихээр яригдаж байгаа юм.
МАХН-аас намын дарга Н.ЭНХБАЯР, АН-аас Н.АЛТАНХУЯГ, МАН-аас Хэнтий аймгийн Засаг дарга Н.ГАНБЯМБА нар намаасаа нэр дэвшигдэхээр яригдаж байна. Мөн хууль зүйн ухааны доктор, профессор Л.БАТЖАВ бие даан тус тойрогт нэр дэвшихээр яригдаж байгаа юм. Эдгээр нэр дэвшигчдээс одоогийн байдлаар хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавд Хэнтийчүүд ам сайтай байгаа бөгөөд яригдаж буй хүмүүс нэр дэвшвэл Л.Батжав сонгогдох боломж өндөр байгаа аж.
42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл ирэх тавдугаар сарын 5-наас зургадугаар сарын 7-ны хооронд явагдана. Харин сонгууль зургадугаар сарын 30-ны өдөр болох юм.