Б.Махбалд холбогдох шүүх хурал дахин хойшиллоо
2018 оны наймдугаарс арын 9-ний өдөр архидан согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөсөн Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд товлогдсон ч хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралд шинжээч болон гэрчийг оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал хойшлоод байсан юм. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас эхэлсэн энэ удаагийн шүүх хурал гэрчүүд ирээгүйн улмаас ирэх сарын 5-ныг хүртэл ийн хойшиллоо.