Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй хүмүүс
Өнгөрөгч оны зургадугаар сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр гишүүнээс чөлөөлсөн. Ингэснээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрог буюу Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын 12 мянган сонгогч УИХ-д төлөөлөлгүй болсон.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтоосон билээ.
Ингээд Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй эрхмүүдийг танилцуулж байна.
- МАН - Ерөнхий сайд У.Хүрэлсүх
- АН - Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх асан Н.Алтанхуяг
- МАХН - Тус намын дарга Н.Энхбаяр
- Бие даагч - Хууль зүйн ухааны доктор, профессор, хуульч Л.Батжав
42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл ирэх тавдугаар сарын 5-наас зургадугаар сарын 7-ны хооронд явагдах юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.