Дээд шүүхээс ТНБ-ийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг цагаатгажээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу өчигдөр /2019.03.13/ хянан хэлэлцжээ.
Тэднийг АТГ-аас хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг.
Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ.