Э.Төрмөнх: Чихний өвчлөл хүндэрвэл тархины менингит болох аюултай

Э.Төрмөнх: Чихний өвчлөл хүндэрвэл тархины менингит болох аюултай

П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын ахлах зэргийн эмч Э.Төрмөнхтэй ярилцлаа.

 

-Сүүлийн үед чих, хамар хоолойн өвчлөл  нэмэгдэх хандлагатай байгааг олон судалгаа харуулж байна. Яг амьдрал дээр өвчлөл хэр байна вэ?

-Манай тасгаар өдөрт 60-80 хүн үйлчлүүлж байна. Амбулаторит дээр нэг эмч 23 хүн үзэж, зөвлөгөө өгөх ёстой байдаг. Гэсэн ч 40 орчим өвчтөнд үйлчилж байна. Ер нь чих, хамар, хоолойн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Энэ төрлийн өвчлөлд  насны хязгаар байдаггүй. Бага насны хүүхдэд ихэнхдээ хамар, хоолойн өвчлөл их байдаг бол ахмад насныхан дүлийрлээс болж ирдэг.  Манай эмнэлэг Сонгино-хайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн өвчтөнд тусламж үзүүлж байна.

 

-Мэс заслын эмчилгээний хувьд?

– Ерөнхийдөө өдөрт  манай тасаг 6-8 мэс засал хийдэг.  2018 оны байдлаар 3000 гаруй мэс засал хийсэн байгаа.

 

– Хоолойны мах буюу гүйлсэн булчирхайн мэс заслыг ямар төвшинд хийж байна вэ?

– Гүйлсэн булчирхай хүн бүрт байдаг. Манай тасгийн ихэнх хагалгааг хоолойны мах авах мэс засал эзэлж байна. Иргэдийн дунд намар сэрүүн орохтой зэрэгцэн хоолойны махаа авахуулах сайн байдаг гэдэг өрөөсгөл ойлголт бий.  Мэс ажлын дараах дэглэм, гамаа сайн барьвал жилийн аль ч улиралд авахуулж болдог.

 

-Хоолойны махыг авдаг, авдаггүй гэх ойлголт байдаг.  Эмч хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?

– Гүйлсэн булчирхай үрэвссэн үед салстын ойролцоо идээт уутанцар, буглаа үүсчихдэг. Ингэснээр эрүү, чихний ар, хүзүү зэрэг ойролцоох булчирхайгаа цочроож, цаашлаад үрэвсэл үүсгэж амь насанд аюул учруулдаг. Ихэвчлэн бага насны хүүхэд, залуус энэ өвчнөөр өвдөх гээд байдаг.  Энэ нь  шүд хорхойтох, биеийн эсэргүүцэл сулрах,  халуун, хүйтэн хүнс харших, бусдаас халдвар авах гэсэн шалтгаантай.  Юм идэх, шингэн ууж чадахгүй болтлоо томрох нь ч бий. Үүнээс болоод хордлогод орж бусад хүндрэл өгөх талтай.  Энэ нь олон дахин давтамжтай болж,  үе мөч, зүрх судас, тархи мэдрэлийн үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагаа зэрэг олон эрхтэн системийг өвчлүүлдэг сөрөг үр дагавартай.

 

– Хамрын мэс заслын тухайд танай тасаг ямар хагалгаа хийж байна  вэ?

– Сүүлийн үед хамрын харшил, агаарын бохирдол, осол гэмтэл, архидан согтуурах тохиолдол их байгаатай холбоотойгоор хамрын мэс заслын тоо ихэсч байна. Хамар битүү удаан явснаар чихний сонсголд сөргөөр нөлөөлдөг. Бид хугарал засах, хамрын амьсгал сэргээх, таславч тайрах, хамрын хөндий нээх мэс засал хийж байна.  Үүнээс  хамгийн түгээмэл нь хамрын таславч тайрах мэс засал юм. Хүүхдүүдийн 34 хувь нь төрөлхийн хамрын таславчийн муруйлттай, насанд хүрэгчдийн 60 гаруй хувь нь гэмтлийн улмаас хамрын таславчийн муруйлттай болсон байдаг. Энэ муруйлт нь хамар битүүрэх цаашлаад  чихний эмгэг үүсгэж байна.

 

-Чихний өвчлөлд  ямар эмгэг давамгайлж байна вэ?

-Дунд чихний үрэвсэл, хэнгэрэгийн хальс цоорхой удаан явснаар дуу дамжуулах үйл ажиллагаа алдагдаж, сонсгол муудах нь бий. Долоо хоногт дунджаар дөрвөн чихний мэс засалд орж байна.   Үүнээс олонх нь чих цэвэрлэх мэс засал, мөн хэнгэргийн хальс нөхөх мэс засал байдаг. Амьсгалын замын халдварт өвчин, хальсны гэмтэл, хөхлөг сэртэнгийн үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл нь дунд чихний хурц үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг. Үүнд томуу, томуу төст өвчнүүд, хамар дайврын үрэвслүүд, тагнайн гүйлсний үрэвслийн улмаас хамар битүүрдэг. Хамар битүү байснаас хурц үрэвсэл үүснэ.  Ерөнхийдөө чихнээс өнгөтэй, үнэртэй, шингэн зүйл гарч байвал заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Манайхан хэнэггүйгээсээ болж мэргэжлийн эмчид хандалгүй дур мэдэн, бие биеэсээ буруу ташаа мэдээлэл аван хүндэрсэн тохиолдлууд гарч байна. Хүндэрснээр тархиныхаа хатуу ясыг идээд, тархины менингит, буглаанаас болж амь насаа алдаж болзошгүй байдалд хүрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

– Чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчнөөр өвдөхгүйн тулд юуг анхаарч, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Юуны өмнө өвдвөл дур мэдэн эмчилгээ хийхгүй байх , ам дамжсан буруу арга хэрэглэхгүй байх хэрэгтэй.  Мэргэжлийн эмчид хандан оношоо зөв тогтоолгон, зөв эмчилгээг хийлгэх нь чухал. Нөгөөтэйгүүр хүйтэн сэрүүний улиралд хувцсаа зөв тохируулан өмсч, дархлаагаа дэмжиж, амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөхгүй байх. Мөн зуны улиралд хүмүүс халууцаад хүйтэн юм их уудаг. Тухайн үед амны цангаа гарч байгаа боловч  гүйлсэн булчирхайн үрэвслийг сэдрээх хүчин зүйл болдог гэдгийг анхаараарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419