Б.Баяртбилэг: Бизнесийн зээлийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна

Б.Баяртбилэг: Бизнесийн зээлийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна

Монголбанкнаас макро эдийн засгийн тогтвортой бодлогын хүрээнд хэрэглээний зээлийг 30 сар хүртэлх хугацаагаар хязгаарлах журам гаргасан билээ. Ингэснээр бизнесийн зээлд илүү өрсөлдөөн бий болно гэж судлаачид харж байгаа. Энэ талаар “Голомт” банкны Зээлийн газрын захирал Б.Баяртбилэгтэй ярилцлаа.

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэглээний зээлийг 30 сарын хугацаатай байх шийдвэрийг Монголбанкнаас гаргалаа. Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Монголбанкнаас макро эдийн засгийн ач холбогдлыг нь харж хэрэглээний зээлийг хязгаарлах шийдвэргаргасан болов уу. Манай улсад инфляцийн дарамт болон ханшийн эрсдэл өндөр байна. Хэрэглээний зээл огцом ихээр нэмэгдэх нь хэрэглээний худалдан авалтыг өөгшүүлдэг. Улмаар импортыг өсгөх хүчин зүйл болсноор валютын ханшид дарамт авчирдаг. Тиймээс энэхүү нөлөөллийг тодорхой хэмжээнд хязгаарлах ач холбогдолтой.

Нөгөө талаар, зарим банкууд хэрэглээний зээлийг олгохдоо өрх, иргэдийн төлбөр, орлогын харьцааг нь хэтрүүлэх, эсвэл хэтэрхий урт хугацаагаар зээл олгох зэрэг хандлага байсан. Иймд энэхүү хязгаарлах шийдвэр гарснаар өрхөд очих зээлийн өрийн дарамтыг бууруулах, цаашлаад макро эдийн засгийн эрсдэлийг бууруулах байх. Магадгүй, энэ зорилгынхоо хүрээнд зөв чиглэлтэй алхам болсон.

Гэхдээ миний зүгээс арга, хэлбэрийн хувьд өөр саналтай байна. Хязгаарлалтыг шууд 30 сар гэж хатуу тавиад, үүнээс урт хугацаагаар олгож огт болохгүй гэж байгаа нь хүний бодит амьдрал дээр гардаг санхүүгийн хэрэгцээг шийдэх боломжийг хааж байгаа юм. Мөн банк бус санхүүгийн байгууллагууд, ломбард, хувь иргэдийн өндөр хүүтэй зээл, эрсдэлтэй зээлолголтыг өөгшүүлэх, улмаар иргэдийг бүр илүү өрийн дарамтад оруулж болзошгүй юм.

 

-Энэ шийдвэрийг ямар арга хэлбэрээр хийвэл зохистой гэж та харж байна вэ. Ялангуяа, таны хэлсэн дээрх өрийн дарамтуудыг багасгахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Хязгаарлалтыг хийж болно. Гэхдээ хатуу хязгаарлах шаардлагагүй. 30 сараас илүү хугацаатай зээл авах шаардлага үүсвэл нэмэлт барьцаа тавь, эсвэл банкууд ийм зээлд нэмэлт эрсдэлийн сан байгуулах зэргээр хандвал банкууд өөрсдөө илүү зохистой арга хэмжээ, зөв хязгаарлалтуудыг бий болгож чадна.

 

-Энэ хязгаарлалт иргэдэд ямар байдлаар бууж байна вэ. Бодит амьдрал дээр хүлээсэн үр дүнг өгч чадаж байна уу?

-Хэрэглээний зээлийг хязгаарлах тушаалууд өнгөрсөн оны дундуур гарч, хэрэгжих хугацааг 2019 оны эхнээс гэж заасан. Үүнээс хойш иргэд тодорхой мэдээлэлтэй болчихсон байсан. Тийм ч учраас урьтаж зээл авах замаар их хэмжээний хэрэглээний худалдан авалтуудыг хийсэн. Өөрөөр хэлбэл, иргэд хязгаарлалт үйлчлэхээс нь өмнө зээлээ аваад амжчихъя гэж хандсан. Оны эцсийн статистик харахад, бүх банкинд хэрэглээний зээл их хэмжээгээр нэмэгдсэн байна. Энэ нь магадгүй төгрөгийн ханш болон инфляцид төлөвлөснөөс илүү дарамт авчирч, сөрөг нөлөө үзүүлсэн болов уу.

Харин он гарсаар дийлэнх иргэд зээлээ урьдчилаад авчихсан учраас шинээр хэрэглээний зээлийн эрэлт өмнөх оны мөн үетэйгээ харьцуулахад эрс бага байна.

 

-Хэрэглээний зээлийн эрэлт ийм бага байгаа нь эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг юм бэ. Өрийн дарамт буурна гэдэг эерэг үр дүн юм байна. Сөрөг үр дагавар бий юу?

-Хэрэглээний зээл нь нөгөө талаар бичил, жижиг, дунд бизнесийг дэмжиж өгдөг. Жишээлбэл, машин тэрэг, тавилга, цахилгаан бараа, мөн аялал жуулчлал гээд бараа, үйлчилгээний худалдан авалтыг иргэд энэ зээлээр дамжуулан авдаг. Тэгэхээр хэрэглээний зээл багассанаар эдгээр худалдаа, үйлчилгээний бизнесийн орлого буурах магадлал бас бий. Тухайлбал Унгар,Литва, Словак зэрэг улсуудад үүнтэй төстэй хэрэглээний хэт зээлжүүлэлтийг хумих бодлого хэрэгжүүлсний дараа эргээд жижиг дунд бизнес нь хумигдах үр дагавар ажиглагдсан.

 

-Эдгээр бизнесүүд хумигдах нь эдийн засагт хэр халгаатай вэ? Унгар улсын жишээнээс хуваалцаач.

-Энэ зохицуулалтын дараа тус улсын банкуудын хэрэглээний зээл болон жижиг, дунд бизнесийн зээлийн чанаргүй багц нэмэгдсэн. Ерөнхийдөө жижиг, дунд бизнесийн орлого огцом буурах нь ажилгүйдэл өсөх, мөн зээлийн чанар муудах, улмаар бизнесийн зээлийн өртөг, үнийг өсгөх зэрэг сөрөг талуудтай. Нөгөө талаар, энэхүү бодлого нь хэрэглээний зохистой зээлжүүлэлтийг дэмжих, иргэдийн хувьд өрийн дарамт багасах, улмаар санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал сайжрах эерэг нөлөөтэйг дурдахгүй байж болохгүй.

 

-Танай банкны хэрэглээний зээлийн хүү хэдэн хувьтай байна вэ?Хүү буурах төлөв байна уу?

-Манай банкны хэрэглээний зээлийн хүү 1.4-1.9 хувьтай байгаа, тухайн харилцагчийнхаа эрсдэл болон манай банктай харилцаж буй хамтын ажиллагаанаас хамаарч хүү тогтдог. Ойрын үед өсгөх төлөвгүй байна.

 

-Хэрэглээний зээлийг хязгаар­ласнаар бизнесийн зээлийн санхүүжилт нэмэгдэнэ гэж эдийн засагчид харж байна. Танай банкны хувьд бизнесийн зээлд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Ерөнхийдөө энэ жил бизнесийн зээлийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь зөвхөн дээрх хязгаарлалттай холбоотой биш. Банкууд бизнесийн зээлийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх үү, үгүй юу гэдэг ньюуны түрүүнд макро эдийн засаг болон засгийн бодлого тогтвортой байна уу, томоохон төслүүд тухайлбал, Оюутолгойн үйл ажиллагаа хэвийн явагдах уу, нүүрсний үнэ бас тээвэр тогтвортой үргэлжлэх үү зэрэг хүчин зүйлээс голчлон хамаардаг. Эдгээр хүчин зүйл тогтворгүй байвал банкууд хэрэглээний зээлд байршуулах мөнгөө тэр чигээр нь бизнесийн зээлд шилжүүлчихнэ гэж ойлгох нь өрөөсгөл болно.

 

-Эдийн засгийн тогтвортой байдал, Засгийн газрын үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн үйл явцыг танай банкнаас хэрхэн дүгнэж байна вэ? Энэ хүчин зүйлүүд ямар байх нь зээлийн гарцад нөлөөлөх тул уншигчдад маань та бүхний дүгнэлт чухал байх?

-Судалгаанаас харахад нүүрсний үнэ энэ жил харьцангуй тогтвортой байх таамаг гарч байна. Магадгүй бага зэрэг өсөх байх. Австралид болсон үер, Хятадын Засгийн газар өнгөрсөн онд Австралиас нүүрс болон зарим ашигт малтмалын импортыг хязгаарласан нь Монголд эергээр нөлөөллөө. Энэ нөлөөлөл хэвээр үргэлжлэх байх. Түүнээс гадна, тээвэрлэлтийн асуудал бий. Нүүрсний тээвэрлэлтэд Монгол улсын гадаад бодлого, Хятадын талын хариу үйлдлээс хамаарч үе үе саатал гардаг. Тухайлбал, заримдаа Хятадын тал ямар нэг тодорхойгүй эсвэл үндэслэл багатай шалтгаанаар тээвэрлэлтийг түр зогсоох, хилээр нэвтрүүлж байгаа машины тоог эрс бууруулах зэрэг үзэгдэл үе үе тохиолддог. Энэ мэт зүйлс гарахгүй бол нүүрсний экспорт харьцангуй тогтвортой байх болов уу. Оюутолгой төслийн хувьд энэ жил хэвийн үргэлжлэх байх.

 

-Банкуудын бизнесийн зээл нэмэгдэнэ, үүнийг дагаад банкууд хүүгээрээ өрсөлдөх магадлалтай гэж эдийн засагчид үзэж байна. Бизнесийнхэн ч ийм хүлээлттэй болчихоод байгаа.

-Тийм магадлал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний бодлоор арай өрөөсгөл дүгнэлт санагдаж байна. Яагаад гэвэл санхүүгийн зах зээл дээрх зээлийн хүүг банкууд тогтоодоггүй. Энэ нь түрүүн хэлсэн эх үүсвэрийн өртөг дээр тогтдог. Банкуудын олгож буй зээлийн хүү жилийн 18-22 хувь байя гэж бодъё. Үүнээс яг банк өөрөө нэмж буй хэсэг нь ойролцоогоор 3-4 хувь л байдаг. Үүнийг цэвэр ахиуц хүү гэдэг. Цэвэр ахиуц хүү манай банкны хувьд 3.6-3.7 хувьтай. Хаан банкны хувьд дөрөв гаруй хувь байх жишээтэй. Зарим банкинд мөн л 3-4 хувьтай л байгаа. Энэ зөрүү л тухайн банкны өөрийнх нь олж байгаа ашиг, үйл ажиллагаандаа зарцуулж буй мөнгө юм. Тэгэхээр 18 хувийн дөрвөн хувийг нь хасахаар, үлдсэн 14 гаруй хувь нь буцаад эх үүсвэрийн зардал болоод гараад явчихдаг. Америкийн банкуудыг харсан ч тэр цэвэр ахиуц хүү нь 3-4 хувьтай л байдаг. Тэгэхээр өрсөлдөөн эрчимжвэл энэ цэвэр ахиуц хүүг л бууруулна. Түүнээс биш эх үүсвэрийн өртгийг бууруулахгүй.

 

-Сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Сүүлийн асуултаа танд үлдээе.

-Голомт банк байгуулагдсан цагаасаа иргэд, харилцагчдадаа зөв, сайхан амьдрахад, бизнес эрхлэгчдэдээ зохистой хөгжихөд нь зориулж зээл олгосоор ирсэн. Манай банк орон сууцны зээлийг анх Азийн хөгжлийн банктай хамтран нэвтрүүлж байлаа. Мөн жижиг дунд бизнес, боловсруулах үйлдвэрлэл, хувийн хэвшлийг хөгжүүлэхэд чиглэсэн зээлийг анх Дэлхийн банктай хамтран олгосон. Бид энэ чиглэлд бусад банкнаасаа тэргүүлж алхаж ирсэн, энэ бодлого маань ч хэвээр үргэлжилж байна. Мөн Голомт банк үнэнч, тууштай харилцагчдаа дэмжсэн бодлого хэвээр үргэлжилнэ. Сайн сайханд тэмүүлж буй харилцагчдаа бид дэмжин ажилласаар байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419