Шүүгч М.Батсуурь өөрийгөө шалгуулахаар АТГ-т ханджээ
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь АТГ-т өөрийгөө шалгуулахаар ханджээ. Учир нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурийг “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэл хийсэн юм. Тиймээс үүнтэй холбоотойгоор М.Батсуурь шүүгч өөрийгөө шалгуулахаах АТГ-т хандсан байна.