АТГ: Таван гишүүний эрхийг түдгэлзүүлнэ гэдэг ташаа мэдээлэл
ЖДҮХС-аас улстөрд нөлөө бүхий этгээдүүд болон улстөрийн албан тушаал хашиж байгаа этгээдүүд болоод тэдний хамаарал бүхий хүмүүс зээл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байгаа.
АТГ-аас гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэл гаргаж прокурорын байгууллагад хандсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас гаргасан тухай мэдээлэл цацагдаж, зарим сайт нэр дурдаж мэдээлсэн байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Дараагийн 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах гэж байгаа талаар зарим сайт тодорхой нэр дурдан бичсэн байна. Тэрхүү мэдээлэл нь үндэслэлгүй болно. Одоогоор ийм нэрс гараагүй байгаа" гэв.