Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа \өгүүллэг\

Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа \өгүүллэг\

Өнөөдөр таксинд сууж яваад хоёр танихгүй охины яриаг санаандгүй сонслоо. “Аав байнга архи уух юм ядаргаатай, одоо бүр хамт байхаас ичиж байна” гэж ярих охины үгийг сонсоод түүнд өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрсөн юм! Мөн ийм нэгэн бодол орж ирэв. Хүний амьдрал эрээнтэй бараантай, уулын мод урттай богинотой байдаг шиг аав гэдэг хүн хүн болгонд ижил төрөхгүй, гэхдээ аав гэдэг хүн архичин байна уу, алба тушаалтан босс байна уу гэдэг нь огт хамаагүй хажууд байх сүр бараа нь л бидэнд эрдэм, эсвэл алдаа оноог дэнслэх гол утга учир нь болох юм болов уу гэж бодох юм. Би уг нь тэр хүнийг аавдаа хайргүй гэж бодохгүй байна. Гэхдээ л хэлсэн үг нь үнэхээрийн инээдтэй санагдаж билээ.

Яахав дээ хөөрхий аав нь саарал амьдралын нугачаанд арга аашаан барахдаа бор дарстай сэтгэлээ хуваалцаж яваа хүн ч юм билүү. Энэ талаар нь сэтгэл гаргаж ярилцаж үзсэн үү гэвэл бас бүрхэг л хариулт сонсох байх. Би гэхдээ энд хэн нэгэн цэцэн ухаантан болж хэн нэгний архи уух уухгүйг шүүн тунгаах гэсэнгүй, зүгээр л тэр мөчид юуг чин сэтгэлээсээ бодсоныг бас бодож явдгаа л бичье гэж бодлоо. Энэ бодол минь та бүхэнд ямрыг мэдэхгүй ч миний хувьд хамгийн үнэтэй боловч хэзээ ч биелэшгүй бодол юм.

Яг одоогоос 10 жилийн өмнө нэг сайхан нартай өдөр байсан санагдана, ээж дүү нартайгаа гэрээ цэвэрлээд хувцас хунараа угаангаа алс хол хүний нутагт наймаа хийхээр явсан аавынхаа талаар ярилцан байтал гаднаас аавын минь ах дүү нар бөөнөөрөө ороод ирэх нь тэр. Юу болоод байгааг би сайн ойлгоогүй ч, энэ дүр зургийг харсан ээж минь юу юугүй уйлаад эхэлсэн нь амьдралых нь нэг хэсэг түүнээс үүрд холдон одсон хэрэг байлаа. Аав минь хүний нутагт явж байгаад бусдад хорлогдон өөд болсон байсан юм. Би энэ үлгэр шиг зүйлийн тухай мэдээд 30 орчим минут дуугүй суусны эцэст үлгэр биш бодит байдал гэдгийг нь ойлгож билээ.

Тэр л мөчөөс хойш надад нэг биелэгдэшгүй мөрөөдөл бий болсон юм. Анхандаа би бурхнаас аавыг минь эргүүлээд өгөөч гэж гуйдаг байлаа. Арай хожим нь аавын минь сүнс надтай ирээд уулзах болов уу гэж горьдон харанхуй болох үеэр өрөөндөө ганцаараа гэрлээ унтраагаад сууж ч үзсэн бүтээгүй. Хүн өөд болохдоо тэнгэрт оддог юм гэдгийг сонсоод тэнгэрт түгэх оддыг харан уйлдаг байлаа. Одоо бодоход жоохон байж дээ. Гэхдээ ингэж уйлахад минь цаанаа л нэг дотор онгойгоод өег болсон юм шиг л санагддаг байж билээ. Магадгүй тэнгэрт түгэх оддыг харах дуртай болсон шалтгаан минь энэ байж болох юм. Ингэж элдвийг оролдож явах хойгуур аль хэдийнэ 10 жил хажуугаар өнгөрчээ.

Одоо бол энэ бүх үйлдэл минь бүтэхгүй гэдгийг эрх биш ойлгосон би арай л өөр зүйлийг ид шиднээс хүсдэг болсон. Хэрэв ид шид гэж байдаг бол аавыг минь надад эргүүлээд өгөөч гэж даварсан зүйл гуйхгүй ээ. Харин аавыг минь хэдхэн хором согтуу байдалтай зээлчих, би зүгээр л үүрээд хэсэг алхмаар байна гэж хүсэх байсан. Учир нь эр өсөж эсгий сунахын хирээр аавдаа хэр том болсоноо харуулах гэсэн товчхон хүсэл маань юм. Заримдаа шөнө унтахынхаа өмнө элдвийг мөрөөдөх завсар хэрвээ аав маань амьд байсан бол, аль нэг найзындаа очоод архи уугаасай, тэгээд согтохоор нь үүрээд харих юм сан гэж мөрөөддөг байж билээ. Аль эсвэл ухамсарын гурван шанаа авах юмсан ч гэж мөрөөднө. Хааяа энэ тухай бодохоор л нэг л сайхан бахархал төрмөөр ч юм шиг санагддаг сан.

Даанч хэзээ ч биелэгдэшгүй мөрөөдөл болхоор дэмий л сэтгэлээ баясгана. Хайртай аавыгаа алдсан хүн болгон л ингэж боддог байх гэж бодож байна. Өнөөдөр тааралдсан тэр охиныг хэрвээ таньдаг байсан бол согтуу ч гэсэн аавтайгаа байгаа чи азтай хүн юм. Аавыгаа архичин ч бай гуйлгачин ч бай аль эсвэл өвчтэй байг хамаагүй хамгийн гол нь амьд сэрүүн цагт нь хайрлаарай л гэж хэлэх байсан. Арга ядсан үедээ хүн “аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа” гэж харамсдаг юм даа гэж хэлэх байсан. Даанч танихгүй болохоор энэ солиорчихож гэж бодох биз. Тиймээс таньдаг найз нар минь ээ мөн миний биелэгдэшгүй мөрөөдлийг минь уншсан хэн боловч 3 сарын 18-аар аавыгаа тасартал нь уулгаад нэг сайн үүрээд алхаад аваарай дараа нь эргээд дурсахад амьдралд тэрнээс илүү аз жаргал гэж байхгүй шүү гэж баттай хэлэх байна. Жор мэддэг лам биш зовлон үзсэн чавганц(би) хэлж байна.

Post by: Byambaragchaa Byambaa

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419