МҮХАҮТ Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлажээ
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын XX их хурал 2019.02.28-ны өдөр хуралдаж, танхимын шинэ ерөнхийлөгчөөр UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдсон билээ. Тэгвэл шинэ удирдлага Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарласан байна.
Гүйцэтгэх захирал нь танхимын стратеги, зорилго, зорилтын дагуу бодлого тодорхойлон, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, бүтэц зохион байгуулалт, бүтээмжийг дээшлүүлж, газар нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, удирдан чиглүүлэх, заавар зөвлөмж өгөх, танхимын өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай нөөцийг зохистой бүрдүүлэн хэрэгжүүлж, үр дүнд хүргэх, гадаад дотоодын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй харилцах, гэрээ хэлцэл байгуулах ур чадварыг эзэмшсэн байх шаардлага тавигджээ.
Бизнесийн салбарт таваас дээш жил удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх аж. Энэ сарын 13-ны 17:00 цагт сонгон шалгаруулалтад бүртгэх хугацаа дуусгавар болох юм байна.