Ядуу амьдруулдаг сэтгэлгээ

Ядуу амьдруулдаг сэтгэлгээ

Би 12 жилийн турш сэтгэл мэдрэлийн эмчээр ажилласны хувьд ядуу хүмүүст нийтлэг ажиглагддаг 12 дадлыг онцолж харсан юм. Ядуу хүмүүс тэдгээр үйлдлээ байнга давтаж байдаг. Гэхдээ авьяас чадвар өндөртэй хүмүүс ядуусын дадлыг дуурайж, өөрсдөө ядуу болдог нь харамсалтай. Өөрийн ажигласан зүйлээсээ та бүхэнтэй хуваалцмаар байна. Та ч бас өөрийгөө шалгаад үзээрэй.

 

ДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдаг. 

Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана. “Тэр байгаагүй байсан бол би аль хэдийнээ амжилтад хүрчихсэн байх байсан юм” эсвэл “Бүгд надад саад болж байна, би юу ч хийж чадахгүй байна” гэх мэтээр сэтгэдэг.

 

ДАДАЛ 2: Цаг алддаг. 

Бидэнд бага балчир байхаас л “Долоо хэмжиж, нэг огтол” гэж сургасан. Цаг хугацаа өнгөрсөөр л, харин та хэмжсээр л. Эцэст нь өмнүүр чинь өөр хэн нэгэн орж таны хэсгийг огтолчхоод яваад өгнө. Анхны алхмыг хийхээс айдаггүй, өөрийнхөө санааг бодит болгохоор зориглож, эрсдэл гаргаж чаддаг хүн л ялдаг. Ядуу хүний сэтгэхүйтэй хүн цаг алдаж, гараа хумхиж сууснаа бусад руу чихдэг.

 

ДАДАЛ 3: Эрсдэл гаргадаггүй.

Ядуу хүмүүс эрсдэл гаргах дургүй Тэд бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг илүүд үздэг. Үр дүнд нь цалингаас цалингийн хооронд амьдардаг.

 

ДАДАЛ 4: Үнэгүй суралцахыг хүсдэг.

Ядуу хүн маш олон үнэгүй сургалт, тренинг, семинарт хамрагдана гээд хүсэлтээ илгээчихсэн байдаг. Гэхдээ ихэнхэд нь очдоггүй. Ингэж явсаар, тухайн хүнд өөрт нь байнга суралцаад байгаа мэт санагддаг боловч үнэндээ хөгждөггүй. Үнэгүй бяслаг хаана байдаг билээ дээ... Амжилттай бизнесмен болохын тулд сургагч багштайгаа нүүр тулан уулзаж, тавьсан зорилгодоо хүрэх тодорхой төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Сургалтын үнэ бол ирээдүйн амжилтын үзүүлэлт болохоос гадна таны сэдэл, зоригийн үнэ цэн юм шүү.

 

ДАДАЛ 5: Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй.

Ядуу сэтгэхүйтэй хүн бусдын хүч хөдөлмөрийг шулж амьдардаг. Дуу, кино эсвэл программ суулгамаар бол торрентоос үнэгүй татна. Түүний амьдралын философи бол үнэтэй эд зүйл, үйлчилгээг үнэгүй авах арга замыг эрэлхийлэх. Ядуус ядуустаа зориулж бүтээсэн торрент зэрэг хулгайн сайтууд түүний амьдралыг ихээхэн хөнгөвчилдөг. Үнэтэй бүтээгдэхүүнийг үнэгүй татсан бол хулгайлснаас өөрцгүй. Бусдын оюуны хөдөлмөрийг хулгайлах нь үргэлж ядуу амьдралаар амьдрахад яллаж байдаг юм.

 

ДАДАЛ 6: Өөрийгөө өрөвддөг.

Хүмүүс хааяа асуудлын үндэс нь хүрээлэн буй орчинд байгаа гэдэгт итгэчихсэн байдаг. Амьдарч буй улс эсвэл хот нь таалагддаггүй, ядуу гэр бүлээс гаралтай зэрэг ядуу хүнд өөрийгөө өрөвдөх шалтаг мундахгүй. Гэхдээ өрөвдөх сэтгэл дээр хөрөнгө босгоно гэвэл худлаа.

 

ДАДАЛ 7: Гонгинож, гомдолдог.

Мөнгөөр дутагдах нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог гэдэг бол нууц биш. Баян сэтгэхүйтэй хүн бүтэлгүйтэл бүрийг зорилгодоо хүрэхийн тулд давах ёстой даваа гэж үздэг. Тэр хувь заяандаа гомдож, гонгинодоггүй. Мэдээж зарим үед хэн нэгэн чамайг өрөвдөөсэй гэж хүсэн тохиолдсон бүх зүйлээ яримаар санагддаг л даа. Гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, түрийвчин дахь мөнгө чинь үржихгүй.

 

ДАДАЛ 8: “Хүмүүс юу гэх бол?” гэж боддог.

Амжилттай хүн өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чаддаг бөгөөд бусдын санал, бодлоос хамааралгүй амьдарч чаддаг. Харин ядуу хүн эсрэгээрээ – хүч хөдөлмөр, цаг завынхаа ихэнхийг бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах бол гэж санаа зовон, имижээ алдахгүйг хичээдэг. Өөрийгөө илүү хүчтэй, амжилттай нэгэнтэй харьцуулж тэрэндээ гутардаг. Тэгээд дахиад л гонгинож эхэлнэ дээ.

 

ДАДАЛ 9: Мөнгөө хий дэмий зүйлд үрдэг.

Ядуу хүнд санхүүгийн стратеги гэж байдаггүй. Түүний зорилго бол – мөнгө олох, тэгээд үрэх. Харин баячууд олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж өсгөхийг боддог. “Мөнгөгүй юм чинь юугаараа хөрөнгө оруулах вэ?” гэж боддог бол хамгийн буруу. Ирээдүйнхээ талаар бодохгүй байгаа болохоор мөнгөгүй байгаа юм. Баян хүн гэж мөнгө их олдог хүнийг биш олсон мөнгөө ухаантай зарцуулж чаддаг хүнийг хэлнэ.

 

ДАДАЛ 10: Хоромхон зуурын орлого олохыг хүсдэг.

Ядуус шинэ зүйлд суралцахыг хүсдэггүй, ирээдүйнхээ төлөө ажиллая гэж боддоггүй. Тэд зөвхөн яг одоо, энэ мөчид л шууд мөнгө олохыг хүсдэг. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүйн жишээ. Аль болох бага хүч зарцуулж их мөнгийг тэр дор нь олохыг хүсдэг.

 

ДАДАЛ 11: Дургүй ажлаа хийдэг.

Ядуу хүнд дургүй ажлаа хийх 1000 шалтгаан олддог. Тэр Баасан гарагийг мөрөөдөж, даргаа зүхэн байж өглөө бүр ажилдаа явдаг. Өөрийн дуртай зүйлээ хийх зориг түүнд байхгүй. Ийм байдлаар, юуг ч өөрчлөхгүй явсаар хөгширч тэтгэвэртээ гарах нас нь болно.

 

ДАДАЛ 12: Цагаа хий дэмий үрдэг.

Ядуу сэтгэхүйтэй хүн “цагаа яаж нөхцөөх вэ?” гэж гашилдаг. Энэхүү туйлын сөрөг тохиргоотой асуултыг зөв асуулт болговол: “цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?” гэж асууна. Цагаа хэрхэн зарцуулдгаас бүх зүйл шалтгаалдаг – ядуу хүн цагаа нөхцөөж, баян хүн цагаа зөв ашиглаж, улам их баялгийг бүтээдэг.

 

ДАДАЛ 13: Бусдын амьдралаар амьдардаг.

Ядуу хүмүүсийн сэтгэхүйд нэгэн алдаа байдаг. Тэр нь бусдын амьдралыг өөрийнх дээрээ тусгаж ойлгох. Төрөл бүрийн олон ангит кино, уран зохиолын ном эсвэл Холливудын оддын амьдрал гэх мэтчилэн. Бусдын амьдралд тохиолдож буй үйл явдлаар амьсгалж, бусдын амжилтын сүүдэрт дарагдсанаар ядуу хүмүүс хий хоосон ертөнцөд амьдардаг. Үүний оронд өөрийнхөө хувь заяаг өөрөө босгож, айдсаа даван туулж бүхнийг шинээр эхэл! Та дээрх дадлаас өөрт хамаатайг олж харсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Харин ч ямар талаа өөрчлөх хэрэгтэйг олж мэдсэндээ баярлах хэрэгтэй. Зоригтой алхам хийх сэдэл авсан гэж найдаж байна. Амжилт хүсье!

Эх сурвалж: peak.mn

9
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419