БНСУ хараар ажиллаж байгаа иргэдийг өршөөнө
БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл оршин суух хугацааг хэтрүүлэн, хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд зориулсан өршөөлийн аян өрнүүлэхээ мэдэгджээ.
Сайн дураар нутаг буцах аянд хамрагдах давуу талуудыг уг аяны хүрээнд тусгасан байна. Тодотговол, визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа хууль бус гадаадын иргэнд БНСУ-ын хилээс орж ирэх хоригийг чөлөөлөх, хууль бусаар оршин сууж байсан иргэн ба ажил олгогчид хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх, түр саатуулах байранд саатуулахгүйгээр хилээр шууд гаргах, эх орондоо буцсаны дараа БНСУ-ын Элчин сайдын яамнаас холбогдох визийг дахин авч, тус улсад орж ирэх боломжийг нээх, өөр хүний бичиг баримтаар орж ирсэн хүнд хуулийн өршөөл үзүүлэхээр заажээ.
Энэхүү аян өрнөх үеэр баривчилгаа явагдах бөгөөд баривчлагдсан гадаад иргэдийг албадан саатуулж, БНСУ-д нэвтрэх эрхийг 10 жилээр хязгаарлах аж. Харин гэмт хэрэгт холбогдсон хүнд өршөөл үзүүлэхгүй аж.