Иргэнээ буцааж авахад давхар иргэншлийн хууль хэрэгтэй

Иргэнээ буцааж авахад давхар иргэншлийн хууль хэрэгтэй

Баян-Өлгий аймгийн иргэн Өсерхаан “Манай улсад давхар иргэншилтэй байхыг хуулиар хязгаарласнаас болж казах иргэд хохирч байна. Гэр бүлийн маань таван хүн тавуулаа өөр өөр улсын иргэн. Бид бүгд Монголдоо төрж өссөн хэдий ч давхар иргэншилтэй байх боломжгүйгээс салангид амьдарч хүссэнээрээ бие биетэйгээ уулзах боломж  байдаггүй. Тухайбал, Монголын ч Казахстаны ч иргэн баймаар байна. Казахстаны иргэн болбол Монголын иргэншлэлээс заавал  татгалзах ёстой. Гэтэл бусад улс оронд давхар байгаад болж байна” хэмээн МАХН-аас боловсруулсан Шинэ дээд хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх уулзалтыг Баян-Өлгий аймагт зохион байгуулах үеэр ярьж байсан юм. Давхар иргэншлийн тухай асуудал зөвхөн казах үндэстэнд хамаараагүй Монголын бүх иргэнд хамааралтай. 1995 онд баталсан хүчин төгөлдөр үйлчилж буй Харьяатын тухай хуулиар давхар иргэншилтэй байхыг Монгол Улс хүлээн зөвшөөрдөггүй.

Гэсэн ч хуулийн нарийн зохицуулалт байхгүйгээс 16 мянган иргэн  давхар харьяалалтай, шаардлага гарвал манай улсаас гарах боломжтой гэсэн мэдээлллийг 2016 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын үйл ажиллагааны тайланд дурьджээ. Тэгвэл 2018 оны судалгаагаар төрийн тэргүүн Монгол Улсын иргэний харъяатаас гарах 543 иргэний хүсэлтийг шийдвэрлэж бусад хүсэлтийг судалж байгаа гэжээ. Улсынхаа иргэншлээс татгалзах хүсэлтэй иргэдийн тоо өдгөөгөөс таван жилийн өмнө 85 байсан бол одоо 4-5 дахин нэмэгдсэн. Цаашдаа энэ тоо өсөх хандлагатай. Гадаад хэргийн яамны Консулын газраас  гаргасан албан ёсны мэдээгээр манай улсын 144 мянган иргэн, хараар ажиллаж байгаа иргэдийг нэмбэл нийтдээ 200 орчим мянган иргэн гадаадад амьдарч буй. Энэ нь бараг 10 хүн тутмын нэг нь өөр оронд амьдрахыг илүүд үзэж байгааг харуулж байна. Тэгвэл Монголдоо үлдсэн 21-48 насныхны дунд судалгаа явуулахад тэдний 80 хувь нь гадаадад сурч амьдрах хүсэлтэй гэж хариулжээ. Хэрэв тэдэнд боломж олгоод виз нь гарчихвал бөөндөө нутгаа орхиод явахад бэлэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр иргэншлээсээ татгалзахыг хүссэн иргэн хагас мянгаар хэмжигдэх бол иргэншил нь хэвээрээ хэрнээ харь улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо талийж өгчээ. Үндэсний статистикийн гаргасан мэдээгээр 2007 онд гадаадад зорчсон иргэдийн тоо 1000 хүрэхгүй үгүйтэй байсан бол 2017 оны байдлаар 2.4 сая болж өсчээ. Зорчигчдын дийлэнх хэсгийг Монголдоо эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй өвчин нь  эмчлэгдэхгүй болсон иргэд эзэлж байна.

Хамгийн аймшигтай нь гадаадын иргэншилтэй  болчихвол эмчилгээний зардал хямд болно гэдгээр иргэншлээ солиулж байгаа нь эмэгнэлтэй. Амьд үлдэхийн тулд өнөөдөр эх орноосоо татгалзах эрсдэлд хүргэж буй. Гэтэл хүн ам ихтэй Хятад улс гэхэд давхар иргэншилтэй байх хуультай. 2016 онд давхар иргэншилтэй байх хуулийн төслийг тухайн үеийн ерөнхийлөгч санаачлан оруулж ирж байсан ч амьдралд хэрэгжээгүй. Гадаадад явах хүсэлтэй гэж хариулсан 80 хувийн ихэнх нь “Монголд хөдөлмөрийн үнэлэмж муу” гэсэн байна. Авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэхүйц биш нийтлэг зовлон эндээс харагдаж байна. Энэ бүгдээс Монголын хүн амын стратегийн асуудал хөндөгдөнө. Түүнчлэн АНУ-д төрсөн Монгол Улсын уугуул иргэдийн үр хүүхэд Монгол Улсаас давхар иргэншилтэй болох хүсэлттэй байдаг ч энэ нь мөн л өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар хязгаарлагдана. Үндсэн хуулийг өөрчлөх тухай яригдаж байгаа энэ цагт давхар иргэншилтэй байх тухай асуудлыг Харьяатын тухай хуульдаа нэмж оруулах шаардлага үүсч буй.  Тэгвэл МАХН-аас боловсруулсан Шинэ дээд хуулийн төслийн Нэгдүгээр  бүлгийн гуравдугаар зүйлийн 1.3.3-т “БНМУ-ын уугуул иргэн буюу гурван үеэрээ БНМУ-ын иргэн байгаагаас бусад хүн иргэний давхар харъяалалтай байж үл болно” 1.3.5-д “БНМУ-ын иргэн сайн дураар өөрийн иргэний харъяалалаас татгалзаагүй бол өөр хэн ч ямар ч үндэслэл шалтгаанаар түүнийг БНМУ-ын иргэнээс хасч үл болно” хэмээн тусгажээ. Өөрөөр хэлбэл, Монгол улсын  уугуул иргэн болон түүний үр хүүхэд давхар иргэншилтэй байж болно.

Харин  уугуул иргэн биш бол давхар иргэншилгүй гэсэн  үг юм. Энэ тухай МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч Э.Эрдэнэжамъян тайлбарлаж байгаа юм. Энэхүү хуулийн гол агуулга нь дээрх тохиолдолд Монгол Улс иргэнээ алддаг байсан бол эргүүлж авдаг зэрэг ач холбогдолтой хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаяр Баян-Өлгий аймгийн иргэд болон явсан аймаг бүртээ тайлбарлаж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419