Өчигдөр шөнө саатуулсан Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын 4 хүнийг суллалжээ
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ний гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатар нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцлээ.
Шүүхээс тэднийг зөвшөөрөлгүй саатуулсан гэж үзэн, цагдан хорих шаардлагагүй гэж шийдвэр гаргажээ.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР /Бүрэн эхээрээ/
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх О, Э, П, Х нарыг хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар