Д.Жамсранжав:www.e-tax.mta.mn цахим татварын системд нэвтэрч, татвар төлөгчөөр бүртгүүлэх боломжтой

Д.Жамсранжав:www.e-tax.mta.mn цахим татварын системд нэвтэрч, татвар төлөгчөөр бүртгүүлэх боломжтой

Хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхдээ хаана, хэрхэн хандах талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Жамсранжаваас тодрууллаа.

 

-Иргэн, хуулийн этгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой байх. Тэгэхээр татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэх гэж байгаа бол хаана, хэрхэн хандах ёстой вэ?

-Шинээр байгуулагдсан хуулийн этгээд хамгийн түрүүнд Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл төрийн мэдээлэл солилцооны “Хур” системээр дамжин Татварын албанд ирнэ. Бүртгэгдсэн хуулийн этгээдийн мэдээлэл ирсэн даруйд Татварын албанаас тухайн хуулийн этгээдийн бүртгүүлсэн имэйл хаяг болон гар утсанд www.e-tax.mta.mn цахим татварын системд нэвтрэх нэр, нууц үгийг автоматаар илгээнэ. Тухайн нэвтрэх нэр, нууц үгийг хуулийн этгээд ашиглан татвар төлөгчөөр бүртгүүлэх боломжтой.

 

-Өмнө нь харьяа татварын албанд очиж, маягт бөглөж өгдөг байснаа больсон гэсэн үг үү?

-Татварын алба төрийн үйлчилгээг татвар төлөгчдөд  хүндрэл чирэгдэлгүйгээр хүргэх, татварын албаны үйл ажиллагаа болон татвар төлөгчид үзүүлэх  үйлчилгээг цахимжуулах,  төрийн үйлчилгээг ил тод, хүнд сургалгүй хүргэх зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлээд байна. Тиймээс хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхдээ Татварын албанд биеэр очих шаардлагагүй болсон. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэрчилгээ авснаасаа хойш ажлын 14 өдрийн дотор www.e-tax.mta.mn цахим татварын системд нэвтэрч, татвар төлөгчөөр бүртгүүлэх хэрэгтэй.

 

-Цахим татварын системд хэрхэн нэвтэрч, татвар төлөгчөөр хэрхэн бүртгүүлэх ёстой вэ. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Хамгийн түрүүнд www.e-tax.mta.mn линкээр цахим татварын системийг үүсгэнэ. Цахим татварын системд нэвтрэхийн тулд таны имэйл хаяг болон гар утсанд ирсэн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглана. Нэвтрэх хэсэгт байгаа “Татвар төлөгчийн дугаар”, “Хэрэглэгчийн нэр” нүдэнд хуулийн этгээдийн регистерийн дугаарыг оруулна. “Хэрэглэгчийн нууц үг” нүдэнд имэйл хаяг болон гар утсанд ирсэн нууц үгийг ашиглан нэвтэрнэ.

Нэвтэрч орсны дараа нүүрний баруун дээд буланд байх сумыг дарахад “Миний мэдээлэл” цэс гарч ирнэ. “Миний мэдээлэл” цэсэнд татвар төлөгчийн дэлгэрэнгүй мэдээлэл, татварын төрөл, үйл ажиллагааны чиглэл, үүсгэн байгуулагч болон дансны мэдээлэл, харилцан хамаарал бүхий этгээдийн бүртгэл, холбоо барих, бүртгэлтэй цахим шуудангийн жагсаалт зэрэг мэдээлэл харагдахаас гадна татвар төлөгч үл хөдлөх хөрөнгө, буу, мал эзэмшдэг бол бүртгэлийн мэдээлэл харагдана. Ийнхүү татвар төлөгчөөр бүртгүүлснээр “Татвар төлөгчийн гэрчилгээ”-г цахимаар илгээнэ.

 

 

 

-Хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлснээр цахим татварын системээс ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

-Татвар төлөгч хуулийн этгээд тодорхойлолт авах, тайлан илгээх, Татварын албанд хүсэлт илгээхийн зэрэгцээ тооцооллын данс, төлөлт болон бусад баримт бичгээ харах, хяналт тавих бүрэн боломжтой.

 

-Иргэний хувьд татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ мөн цахим татварын системийг ашиглах боломжтой юу?

-Иргэн www.e-tax.mta.mn цахим татварын системд нэвтэрч “Иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх” цэсэнд хандахад “Татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт илгээх” хэсэг гарч ирнэ. Уг хэсгийн асуумжийг үнэн зөв бөглөж, татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ. Хүсэлт илгээсэн иргэний имэйл хаяг болон гар утсанд www.e-tax.mta.mn цахим татварын системд нэвтрэх нэр, нууц үгийг илгээснээр иргэн татвар төлөгчөөр бүртгүүлсэн гэсэн үг. Иргэд цахим татварын системд нэвтрэхдээ “Татвар төлөгчийн дугаар”, “Хэрэглэгчийн нэр” нүдэнд өөрийн регистерийн дугаарыг /үсгийн хамт/ оруулна. “Хэрэглэгчийн нууц үг” нүдэнд имэйл хаяг болон гар утсанд ирсэн нууц үгийг ашиглан нэвтэрнэ. Мөн гадаадын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх бол уг цэсний доод хэсэгт “Гадаадын иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх бол энд дарна уу” хэсэгт дарж, хүсэлтээ илгээснээр татвар төлөгчөөр бүртгэгдэнэ. Татвар төлөгчөөр бүртгэгдсэн иргэн цахим татварын системийг Татварын албанд татвар төлөгчийн бүртгэл, харьяалагдах татварын албыг өөрчлөх, төрлөөр бүртгүүлэх, татварын төрлийн бүртгэлээс хасагдах, татварын тайлантай холбоотой, тайлан засварлах, тайлан хүлээн авах хугацааг сунгуулах, татвар төлөлттэй холбоотой, суутган тооцоолол, буцаан олголт, татварын орлогын зарлага, тоон гарын үсэг "ШИНЭЭР" авах зэрэг хүсэлтийг илгээх боломжтой. Мөн татвар төлөгч нь “Миний мэдээлэл” хэсэгт орж, хувийн мэдээллийн шинэчлэгдсэн хэсгийг засч болно.

 

 

-www.e-tax.mta.mn цахим татварын системд “Бусад этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх” гэсэн цэс байсан. Бусад этгээд гэж ямар байгууллагыг хэлээд байна вэ?

-Бусад этгээд гэдэг нь хуулийн этгээдийн бүртгэлийн газарт байгуулагддаггүй, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, СӨХ, Төлөөний газар, Ойн нөхөрлөл, Бичил уурхай эрхлэгч, төсөл хөтөлбөр, ЭСЯ гэх мэтчилэн Монгол Улсад байгууллагын үйл ажиллагаа явуулдаг хэр нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллагуудыг “Бусад этгээд” хэсэгт бүртгэдэг. Бусад этгээд www.e-tax.mta.mn цахим татварын системд “Бусад этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх” гэсэн цэс рүү нэвтэрч хүсэлтээ илгээнэ. Бүртгэлийн бусад асуудал хуулийн этгээд, хувь хүн татвар төлөгчөөр бүртгүүлэх дараалалтай адилхан.

 

-Тэгэхээр татвар төлөгчөөр бүртгүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээд болон бусад этгээд Татварын албанд заавал биеэрээ очих шаардлагагүй гэж ойлгож болох уу?

-Татвар төлөгчөөр бүртгүүлсэн этгээд нэг удаа Татварын албанд очих ёстой. Учир нь Цахим тоон гарын үсгийн тухай хуулийн дагуу татвар төлөгч цахим тоон гарын үсгээрээ баталгаажуулж, тайлан болон хүсэлтүүдээ Татварын албанд илгээх шаардлагатай. Цахим тоон гарын үсэг гэдэг нь цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилготой цахим баримт бичигт хавсаргасан буюу нэгтгэсэн үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан цахим өгөгдлийг хэлж байгаа юм. Тэгэхээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн этгээд цахим татварын системээс тоон гарын үсэг "ШИНЭЭР" авах хүсэлтээ илгээнэ. Илгээсэн хүсэлтээ хэвлэн, флаш дискний хамт харьяа Татварын албандаа авч очиж, цахим тоон гарын үсгээ авна. Үүнээс хойш цахим тоон гарын үсгээрээ Татварын албатай харилцаж буй бүх харилцаагаа баталгаажуулна гэсэн үг.

 

Ярилцсан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг

Гэрэл зургийг ТЗУГ-ын мэргэжилтэн П.Батзаяа

Эх сурвалж: sonin.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419