Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай: "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэргийг АТГ, цагдаа хамтран шалгаж байна

Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай: "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэргийг АТГ, цагдаа хамтран шалгаж байна

Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй, хоорондоо зөрүүтэй мэдээллүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Бодит байдлыг олон нийтэд хүргэх зорилгоор Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнайтай ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

 

-Прокуророос "шүүгч нарын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн" гэх асуудлыг шалгуулахгүй татгалзсан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байгаа  талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?

: Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийгээд нэр бүхий 6 шүүгчийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэр хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эргэлзээтэй байна гэж үзээд Мөрдөн шалгах хэлтэсдээ “Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” мэдээллийг хүргүүлсэн байдаг. Үүний дагуу Авлигатай тэмцэх газрын  Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас хянаад холбогдох шалгалтын ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар олгосон. Гэтэл маргааш нь буюу 2019 оны 02 сарын 14-ний өдөр нэр бүхий 6 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлуулах тухай албан бичгийг ирүүлсэн байдаг. Энэ асуудлыг прокуророос хянаад  тавьж байгаа асуудал нь  үндэслэлгүй байна гэж  үзсэн юм. Учир нь Прокурор нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил, зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг субьект. Энэ утгаараа Мөрдөх байгууллагуудаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа "..хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа эсэх, ..мөрдөгч нарын үйл ажиллагаа нь дээрх хуулийн заалтуудад нийцэж байгаа эсэх, мөн бусад хууль тогтоомж, заавар журмыг хэрхэн  хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхийг хянаж шалгадаг үндсэн үүрэгтэй байгууллага шүү дээ.

Гэтэл гэмт хэрэг мөн эсэхийг шалга гээд хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар олгосоны маргааш нь буюу нэг хоногийн дараа мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулалгүйгээр, тухайлбал: гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэрийг шалгаж тогтоох, эх сурвалжийг үзэж харах, нягтлах, гэрчүүдээс мэдүүлэг, тайлбар авах гэх мэт ажиллагаа хийж гүйцэтгэлгүйгээр шууд шүүгч нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлье гээд ороод ирэхээр болохгүй, хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа юм.

Хуулиараа бол гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үйл баримт нотлогдож, тогтоогдсон нөхцөлд хүн, хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цаашлаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдах учиртай.

 Прокурор хүн энэ хуулийн заалт нэг бүрийг хангуулах, чанд сахиулах үүрэгтэй. Харин энэ үүргээ хэрэгжүүлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргавал өөрөө хариуцлага хүлээнэ. Тийм учраас мөрдөгч хэргийн бодит байдлыг тогтоох, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж нягтлаж байж үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой. Тиймээс ч прокуророос шүүгч нарт холбогдох хэргийн материалтай танилцаад  хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа тухайн үйлдэлд гэмт хэргийн шинж бий эсэхийг нарийвчлан шалгах ажиллагаа явуулалгүйгээр нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Бид хуульд заасан шаардлагыг л тавьсан Үүнийг шалгуулахгүй гэсэн мэтээр буруу ташаа мэдээллэж байгаа нь буруу.

 

- УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “..Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас түдгэлзүүлсэн..” гэж  ярьсан. Энэ талаар ?

Энэ ташаа мэдээлэл. 2018 оны 2 сард УИХ-ын гишүүн, тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас “..Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой асуудлыг шалгуулах тухай..” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байдаг. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 02 сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнээс хэргийг түдгэлзүүлсэн, хаасан зүйл огт байхгүй. Хэрэгт нилээдгүй ажиллагаа хийгдсэн байгаа.

Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой асуудлыг Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Цагдан хорих байранд нас барсан талийгаач Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж  мэдээлэл хийж, Авлигатай тэмцэх газрын хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар дурдлаа. Энэ талаар тайлбар өгөөч?

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж буй эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн цагдан хорих байранд хоригдож байх явцдаа нас барсан асуудалд Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа.

Хэрэг шалгагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудал нь тодорхой болох байх. 

Манай хууль хүчний байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргийн явц байдал, мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг сайтар хангаж ажилламаар байна. Үүнтэй холбоотойгоор маш их хардлага, үл ойлголцол, хууль хяналтын байгууллагуудын дунд үүсч байна. Одоо бүр хэргийн оролцогч нарын  дунд ч буруу ташаа ойлголт мэдээлэл очдог боллоо.

Тэр утгаараа хэргийн холбогдогч, хохирогчийн ар гэрээс ч хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандсан буруу ташаа мэдээлэл өгөх юм.

Ингээд харилцан бие, биенээ үгүйсгээд хэвлэл, сошиалаар өөр өөрийн байр сууринаас асуудлыг тайлбарлах, зөвтгөх, ойлгуулах, няцаалт өгөх гэсэн оролдлогуудыг хийгээд ирэхээр цаана нь хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд хүндрэл учраад байгаа. Аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, тэр дундаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг чинь онцлоготой хэцүү, төвөгтэй асуудал гэдгийг манай төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд ард иргэд ч гэсэн ойлгох хэрэгтэй. Шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл, сонсгол хийнэ гэдэг чинь хэрхэвч байж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм.

 

Сүүлийн үед хууль хяналтын байгууллагыг харлуулах гэсэн буруу ташаа мэдээллүүд их явах боллоо. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдолтой хэрэг маргааныг хянан шалгах ажиллагаа их төвөгтэй, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх гэж оролддог асуудал их байна. Зориудаар зохиомол асуудал бий болгох байдал ч байна. 

Яг үнэндээ сүүлийн хэдэн жил бид төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай холбогдолтой хэргүүдийг ил гаргаж, тэмцэж, шудрага ёсыг тогтоох гэхээр сөргүүлээд тэднээс янз янзын худал үнэн дайралтууд ирэх юм.

Ямар сайндаа л хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуулийн дагуу зохих шаардлага тавихаар тухайлбал  шүүгч нарын хэрэг дээр л хаалт хийгээд байгаа мэтээр ташаа мэдээлэл тарааж байх жишээтэй. Ер нь бүх л хэрэг адилхан хуулийн хүрээнд шалгагдаж, хянаж, шийдвэрлэж байгаа шүү дээ. Прокурорууд зөвхөн хуульд л захирагдана гэдгийг би олон хэлж байгаа. Харин хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх учиртай.

Ярилцлага өгсөнд  баярлалаа.

Эх сурвалж: sonin.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419