13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийн ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
Өчигдөр "Очир" төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн бол давж заалдах шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутгажээ.
10.1-Хүнийг алах
2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд,
2.11.бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.