Хууль зүйн байнгын хороо найман хууль батлуулжээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 13 удаа, Хүний эрхийн дэд хороо нэг удаа хуралджээ.
Байнгын хорооны хуралдаанаар долоон хуулийн төсөл, гурван тогтоолын төсөл хэлэлцжээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн таван дүгнэлт, албан тушаалтныг томилох нэг асуудал хэлэлэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар найман хууль, гурван тогтоол батлуулав.
Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Нотариатын тухай, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Түүнчлэн Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэл, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг сонсч, санал, дүгнэлт гаргасан байна.
Хүний эрхийн дэд хороо Хууль зүйн байнгын хороо холбогдох байгууллагатай хамтран “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” эрдэм шинжилгээний хурал, “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг