Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 77 мянган төгрөгөөр өсжээ
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161.0 (16.9хувь) мянган төгрөгөөр өслөө.
Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.7 (3.1хувь) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 97.8 (19.5хувь) мянган төгрөг, бусад орлого 24.7 (28.7хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.