Б.Лхагвасүрэн: Хувьцааны үнэ хэлбэлзэлтэй байх нь хөрөнгө оруулагчдад ашигтай

Б.Лхагвасүрэн: Хувьцааны үнэ хэлбэлзэлтэй байх нь хөрөнгө оруулагчдад ашигтай

Бизнес, хөгжил буландаа Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнг урьж ярилцлаа.

-Банк бус санхүүгийн байгууллага олон нийтээс хөрөнгө татаж нээлттэй хувьцаат компани болж байна. Эдийн засагт нөлөөлөх өгөөжийг тайлбарлаж өгөхгүй юү?

-Өнөөдөр Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын хүү 3-3.5 хувийн хүүтэй. Жилийн 36-42 хувийн хүүтэй байгаа. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгж хэзээ ч банк бусаас банкнаас авдаг шиг жилийн хугацаатай зээл авдаггүй. Яагаад гэхээр тухайн хүний санхүүгийн хэрэгцээг хангаж буй богино хугацааны эргэлтийн хөрөнгийн зээл учраас тэр. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж импортоор бизнес хийе гэхэд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй бол хурдан хугацаанд сар эсвэл хоёр сарын хугацаанд борлуулаад банк бусаас авсан зээлээ эргүүлээд төлөх л асуудал.

Энэ бизнесээ ойролцоогоор 25 хувийн ашигтай гэж тооцоход хоёр сарын хугацаатай зээл авахад долоон хувийн хүүтэй зээлнэ.Зардал нь долоон хувь, ашиг нь 18 хувьтай бизнес хийсэн гэсэн үг. Банкнаас тавьдаг шалгуур, судалгааг авч үзэхгүйгээр бизнест нь анализ хийж үзээд өгдгөөрөө онцлогтой. Хүмүүсийн санхүү, бизнесийн хэрэгцээг богино хугацаанд шийдвэрлэх зах зээлийн эрэлт  байгааг харгалзан төрөөс үүнийг хяналттайгаар зохицуулах үүднээс манай байгууллагаас ББСБ-ын тусгай зөвшөөрлийг олгодог.

 

-Барьцаат зээлийн үйлчилгээний газрууд ББСБ болоход юу нөлөөлөв?

– 2014 оноос  ББСБ-ын тоо өссөн. 2010 онд 250 орчим байсан бол одоо 500 болж нэг дахин өссөн. Мөн 2016 онд банк бусын дүрмийн санг 400 сая төгрөг байсныг 2.5 тэрбум болгож өсгөсөнтэй холбоотой. Дүрмийн санг өсгөснөөр дээрх тоог багасгасан. Ингэснээр хүү буурч эхэлсэн. Хүртээмж нь нэмэгдсэн. Өмнө нь нэг барилгын компани нэг банк бусаас 400 сая төгрөг зээлээд авчих жишээтэй. Олон хүнд хүртдэггүй байв. Түүнчлэн зардлын ялгаа их. Дүрмийн сан нэмэгдэх хэрээр эрсдэл хүлээх чадвар, ашиг орлого нь сайжирч  мэргэжлийн хүмүүс зайлшгүй шаардлагатай болж жижиглэн болон бөөний зээлд шат дараалалтай зээлийн хүү нь буурч байгаа юм. Нөгөө талаар иргэдэд санхүүгийн мэдлэгтэй хүн үйлчилснээр тэдний санхүүгийн сахилга батыг шалгаж, өрхийн санхүүгээ зөв удирдах  мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө өгч эхэлсэн нь эерэг нөлөө үзүүлж байх жишээтэй.  2012-2014 онд ломбардын хэлбэртэй ажиллаж байсан газрууд бүгд Банк бус санхүүгийн байгууллага болсон. Тухайн үед ломбард хэт олширч сөрөг нөлөө тэр хэрээр байсан. Тиймээс ломбард шиг банк бус биш, банк шиг банк бус байх шаардлага тавьж дүрмийн санг өсгөсөн нь эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.

 

– Одоо тэгвэл банк бусууд Хөрөнгийн биржид IPO хийж  байна гэдэг нь санхүүгийн зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж байна гэж харж болох нээ?

– Одоогоор томоохон өөрийн хөрөнгөтэй банк бус хүмүүсээс хадгаламж хэлбэрээр итгэлцэл дээр хөрөнгө татан төвлөрүүлж байна. Тухайлбал, иргэний 100 сая төгрөгийг арван сар эргэлдүүлнэ. Танд арван сарын дараа төдөн хувийн хүүтэй буцааж өгнө гэсэн нөхцлөөр итгэлцлийн гэрээ хийж байгаа юм. Гэтэл Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах эрэлт их байгаа учраас эх үүсвэр хэрэгтэй болж байна. Зээлийн үйл ажиллагаа явуулахын тулд хэн нэгнээс зээл авч түүгээрээ дахин зээлийн үйлчилгээ үзүүлнэ  гэсэн ойлголт байж болохгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн хөрөнгөөр дахин  зээл өгнө гэдэг нь энэ байгууллага цааш өсөхгүй. Эдийн засагт ч ахиц үзүүлэхгүй. Тиймээс өөр төрлийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг хайж эхэлдэг. Үүний нэг нь олон нийтээс хөрөнгө татах явдал. Хэрэв та итгэж байвал манай хувьцааг худалдан авч хамтран ажиллая. Олон нийтэд нээлттэй компани болж ажилласнаар хоёр талдаа боломж олгож байгаа гэсэн үг. Өөрийн хөрөнгийн  өгөөж  ойролцоогоор 15 хувьтай гэж бодоход олон нийтээс хөрөнгө татахад энэ өгөөж 25 хувь  болж өснө. Богино хугацааны эргэлтийн хөрөнгүүдийг илүү бага хүүтэйгээр олгож санхүүгийн хүртээмжийг олон хүнд хүртээж байгаа юм.

 

-Банк бусыг иргэд илүү их сонирхож байна. Өнгөрсөн оны сүүлээр “Лэндмн” IPO хийсэн бол дөнгөж саяхан “Ард Кредит” ББСБ олон нийтэд хувьцаагаа санал болголоо. Энэ хоёрыг финтек хөрөнгийн зах зээлийн анхдагч гэдгээр онцолж байна ?

-Иргэд илүү их сонирхож байгаагийн нэг шалтгаан нь банкыг бодоход хурдан зохицуулалт хийдгээрээ илүү.  Нөгөөтэйгүүр хувьцаа нь хувьцаа эзэмшигчдийн өөрсдийнх нь хөрөнгө учраас илүү итгэлтэй болж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцооллуудыг илүү харж байна. Түүнчлэн IPO хийж, олон нийтийн компани болсноор финтек зах зээлтэйгээ холбоотой. Ирээдүй финтек рүү явж байгаа гэдэг нь тодорхой. Үүнийг олон нийт мэдэж эхэлсэн. Цаашдаа энэ зах зээл рүү хөгжих нь гэдгээр хүмүүс хөрөнгө оруулалт хийж буй юм. Энэ нь ББСБ-ын хөрөнгийн зах зээлд гарч ирж буй нэг давуу тал нь. “Лэндмн” хөрөнгийн зах зээлд анх гарч ирсэн старт апп компани. Төлөвлөсөн татан төвлөрүүлэх хөрөнгөөс нь давж хөрөнгө төвлөрсөн. Энэ байдал нь дараагийн IPO хийх байгууллагуудад нөлөөлсөн. Эдний араас Хөрөнгийн биржид гарсан компаниуд ихэвчлэн олон жил үйл ажиллагаа явуулсан  уламжлалт бизнестэй даатгалын, хөдөө аж ахуй, барилгын компаниуд байлаа. Эдгээрт итгэх итгэл олон нийтийн зүгээс илүү байгаа нь ажиглагдсан.

 

– Хувьцааны үнийг хатуу эсвэл хэлбэлзэлтэй тогтоох хоёрын ялгаа нь юу вэ. Тухайлбал, “Лэндмн” 200 төг гэж байсан бол “Ард Кридет” 75-80 төгрөг гэжээ. Илүү гарсан хөрөнгө оруулалтыг буцааж өгөх тохиолдол “Лэндмн”-д гарсан гэж байсан ?

-Жил ирэх тусам Хөрөнгийн биржид IPO гаргаж байгаа компаниудыг ажиглаж байхад үнээ тогтоох аргачлал, үнэлгээ нь улам сайжирч байна.  Жишээлбэл, “Лэндмн”-д олон нийтээс таван тэрбумыг босгох байсан. Гэтэл найм дахин их  буюу 40 гаруй  тэрбум төгрөг төвлөрсөн. Тухайн үед шинэ бүтээгдэхүүн хөрөнгийн зах зээлд гарч ирсэн болохоор нөлөөлсөн байх. Түүнчлэн биржийн бүртгэлийн журам зааварт асуудал байснаас гадна хугацааны сүүлийн өдөр иргэд бөөнөөрөө  шийдвэр гаргаж орж ирсэн нь хүндрэлтэй байсан. Энэ бүгдээс арилжааны журамд өөрчлөлт оруулж үнийг 15-20 хувийн хэлбэлзэлтэй тогтоосон. Түрүүлж санал хэлж байгаа хүнд сонголтыг илүү тавих гэх мэтээр өөрчлөлт оруулсан. Эрэлт ихэсвэл тухайн хувьцааны үнэ 15-20 хувийн нэмэгдэлтэй. Энэ журмын дагуу “Ард Кридет” ББСБ хувьцааны үнийг иргэдэд илүү сонголттой байдлаар тогтоосон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419