Бодлогын хүү банкуудыг угждаг хэрэгсэл үү?

Бодлогын хүү банкуудыг угждаг хэрэгсэл үү?

Монголын эдийн засгийг залдаг бодлогын хүү гэгч маш чухал зүйлийн талаар улстөрчид, эдийн засагчид ам уралдан ярьдаг. Policy rate буюу бодлогын хүү гэдэг нь төв банк суурьтай банкны тогтолцоотой аль ч улсад мөнгөний бодлогын хамгийн гол хэрэгсэл гэдэг нь үнэн.  Гэхдээ бодлогын хүү нь эерэг эсвэл сөрөг үр дүн өгөх нь бодлогын хүүг юу гэж тодорхойлох, ямар арга хэмжээ авахаас хамаардаг.  Өөрөөр хэлбэл, төвбанк нь мөнгөний бодлого тэр дундаа бодлогын хүүгээр дамжуулаад  улсынхаа эдийн засгийг унагах эсвэл босгоход ихээхэн нөлөөлж чадна гэсэн үг. Төвбанк гэдэг аливаа улсын улс төр, эдийн засагт голлон тоглогч институт.

Монголбанкнаас бодлогын хүүгээрээ дамжуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь үр дүнгээ өгдөггүй. Зарим тохиолдолд бүр сөрөг үр дагавар авчрах нь түгээмэл ажиглагддаг. Үүнийг сүүлийн гурван жилд 30 хувь, өнгөрсөн хоёр сарын хугацаанд сард  5-6 хувиар унасан төгрөгийн тогтворгүй байдал, банкны салбарын хэт өндөр ашиг болоод бизнесийн бусад салбарын уналтын үзүүлэлтээс  харж болно. Асуудал юундаа байна вэ гэвэл манай улсын банкны системийн хачирхалтай тогтолцоо болоод бодлогын хүүг ойлгох ойлголтын зөрүүд буй. 

Олон улсын төвшинд бодлогын хүүг томъёолсон ухагдахуун, ойлголт  болон  Монголд  юуг бодлогын хүү гэж үздэгийн хооронд том ялгаа, зөрүү байгаа аж. Олон улсын төвшинд, ер нь эдийн засагт бодлогын хүү гэдэг нь арилжааны банкууд заавал байх нөөцөө хангах үүднээс өдөртөө  өөр хоорондоо зээлдүүлдэг мөнгөнд ногдуулдаг хүүг хэлдэг. Энэ бодлогын хүү нь мөнгөний бодлогын чухал хэрэгсэл болдог bank rate буюу төвбанкнаас арилжааны банкуудад өгдөг зээлийн хүүг зохицуулдаг.  Харин манайд бол төвбанк нь арилжааны банкнуудаас зээл авч түүндээ төлж буй хүүг бодлогын хүү хэмээн нэрлэдэг.

Ихэнх эдийн засагч бодлогын хүүний талаар буруу, зөрүү ярьдаг. Бодлогын хүүгээр зохицуулан авсан арга хэмжээнүүд нь яагаад үр дүнгээ өгөхгүй байгааг үндэслэлтэй тайлбарлаж чаддаггүй нь нэг талаас бодлогын хүү гэж чухам юуг хэлээд байгааг сайн ойлгодоггүйтэй  холбоотой.  Тиймээс  манайд ярьж буй бодлогын хүү болоод  холбогдох бодлогын арга хэмжээг бусад улсынхтай харьцуулах нь үнэндээ утгагүй зүйл.  Дэлхийн улс орнууд төвбанкнаас арилжааны банкуудад өгч буй зээлд ногдох хүүг (бодлогын хүү биш, дээр дурдсан bank rate) мөнгөний бодлогын  гол хэрэгслээ болгодог. Энэ нь үр дүнгээ өгдөг. Харин манайд энэ нь эсрэгээрээ ба хоёр өөр хэрэгсэл, хэрэгжилтийн механизм  тул харьцуулахад хүндрэлтэй.  Манай төвбанк арилжааны банкнаас авч буй зээлд төлж буй хүүгээ ихэсгэх багасгах (мөнгөний бодлогын хамгийн гол хэрэгсэл) замаар эдийн засаг, зах зээлээ хянадаг, хянадаг ч гэж дээ хянах гэж оролддог. 

Төвбанк нь арилжааны банкуудад өндөр хүү санал болгон их хэмжээний зээл авч байгаа нь эдийн засгийг зохицуулах гэхээсээ аж ахуйн нэгжүүдтэйгээ өрсөлдөгч болж байгаа хэрэг.  Нэг үгээр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү гэж нэрлээд буй хүү хэчнээн өндөр байна төдий чинээгээр банкууд эрсдэлгүй өндөр хүүгийн ашиг хүртэж, гадагш нь аж ахуйн нэгжүүдэд  зээл олгох шаардлага, хэрэгцээ бас нөөц нь багасана. Энэ нь арилжааны зээлийн хүүг өндөрт байлгах гол нэг нөхцөл нь болдог төдийгүй эдийн засгийг агшаах нөлөөтэй байдаг.  Харин бусад улсад бол бодлогын хүү өндөр байх тусмаа банкуудад ашиггүй, зээлийн өртөг өсч зээл олголт хумигдаж, эдийн засгийг агшаах нөлөөтэй.

Эндээс үзэхэд манай улсад хэрэгжиж  буй  бодлогын хүүгийн  эдийн засагт нөлөөлөх механизм  нь  тун хачирхалтай. Банкны тогтолцоо нь өөрөө эдийн засаг, бизнес гэхээсээ илүүтэй арилжааны банкны эрх ашигт үйлчилсэн шинжтэй байгаа юм.  Монголын эдийн засгийн өсөлт ба банкны ашигт ажиллагаа нь урвуу хамааралтай  байгаа нь энэхүү гаж гэмээр банкны тогтолцооны үр дагавар юм. Эдийн засгийн 10-17.5 хувийн өндөр өсөлттэй  байсан 2011-2013 онд банкны салбарын цэвэр ашиг 185-195 тэрбум төгрөгт эргэлдэж байсан бол эдийн засгийн өсөлт буурч  1-5 хувьд хүрсэн 2014-2017 онд  банкны салбарын ашиг тогтвортойгоор өсч 250-350 тэрбум  хүрснээс харахад бодлогын хүү нь үнэндээ банкуудын өндөр ашгийн эх үүсвэр болсон уялдаа буй юм.

Хэдийгээр банкуудад ашиггүй байж болох ч бодлогын хүүг бууруулахад зээл олголт нэмэгдэж эдийн засагт эерэг үр дүн авчирдаг. Жишээ нь 2015 онд 13 хувь байсан бодлогын хүүг 2016 онд 12 хувь болгон бууруулахад  зээл олголт  11.8 их наядаас 12.6 их наяд хүрч даруй зургаан хувиар, 2017-2018 онд бодлогын хүүг  хоёр хувиар бууруулан 10 болгоход зээл олголт  даруй 15.8 их наяд хүрч өмнөх жилээс 17 хувиар өссөн байна.

Манай банкны системийн өөр нэг хачирхалтай онцлог гэвэл арилжааны банкуудаас  Монголбанк авч буй зээлийн эх үүсвэр нь ихэнхдээ Монголбанк өөрөө байдаг. Тухайлбал, арилжааны банкууд Монголбанкнаас 14 хувийн хүүтэй  зээл аваад (хоёр жилийн хугацаатай ЗГҮЦ 2017/01/11) тэр мөнгөөрөө эргүүлээд  18 хувийн хүү төлдөг төвбанкны үнэт цаасыг худалдан авах жишээтэй. Дөрвөн хувийн ашиг гэсэн үг.  Энэ хачирхалтай тогтолцоо нь өөрөө арилжааны банкуудын бизнесийн зээл гаргах үндсэн үүргийг хязгаарлаж буй юм. 

Өнөөдөр Монголбанк 4.1 их наяд, Засгийн газар 3.4 их наяд, төр засаг маань нийт 7.5 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авч үүнийхээ  хүүд нь жилд 700-800 тэрбум төгрөг төлж байна.  Гэхдээ өөрөө өөрийгөө алдагдалтай зээлээр санхүүжүүлэхгүй байх, бодлогын хүүгээ бага төвшинд барьж арилжааны банкуудын ашгийн төлөө бус улсынхаа  эдийн засаг, бизнесээ дэмжих бодлого явуулах эрх бөгөөд орон зай, боломж нь Монголбанкинд өөрт нь бий.  Харин суурь  хямралын шинж нүүрлээд буй эдийн засгийг болзошгүй хүндрэлээс гаргах, тогтвортой, урт хугацааны хөгжлийг хангахад банкны салбарын тогтолцоонд томоохон шинэчлэл хийх шаардлага байгаа юм.

Үүнд “Монголбанкны  бодлогын хүү” гэгч өөрсдийн зохиосон өнгөлөн далдлалттай механизмаар арилжааны банкуудын эрх ашгийг хамгаалсан бүтцийг засах, бодлогын хүү гэсэн ойлголтыг олон улсын ухагдахуунаар хэрэглэх, Монголбанк өөртөө алдагдалтай зээл өгөх замаар банкуудыг дэмжиж арилжааны зээлийн хүүг өндөр байлгадаг бодлогыг хориглох арга хэмжээ орно. Эцэст нь дүгнээд  хэлэхэд Монголын эдийн засаг унах, унагаах, сэхэх, сэхээх  нь Монголбанкнаас явуулж буй мөнгөний бодлогоос, мөн шаардагдаж буй шинэчлэлийг хийх эсэхээс ихээхэн хамааралтай байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419