Хэнтийн нөхөн сонгуульд дөрвөн нам оролцох боломжгүй

Хэнтийн нөхөн сонгуульд дөрвөн нам оролцох боломжгүй

Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр мэдээлэл хийж, Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. Нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд явуулна. Тиймээс Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27-д нь зөвлөмж хүргүүлснийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан онцолсон. Сонгуулийн хуульд зааснаар сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам оролцох боломжтой учраас уг шаардлагыг хангаагүй гурван намд зөвлөмж хүргүүлээгүй юм байна.

Тодруулбал, хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 29-нд гэрчилгээг нь олгосон Гэр хороолол хөгжлийн нам болон Их эв нам, Ард түмний олонхын засаглал нам нөхөн сонгуульд оролцохгүй нь. Түүнчлэн ИЗНН 2016 оны сонгуулийн санхүүгийн тайлангаа СЕХ-нд ирүүлээгүй учир энэ удаагийнхад оролцуулахгүй юм байна. Мөн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1 гэхэд СЕХ-нд ирүүлэх нь. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-нд мэдээллээ хүргүүлэх гэнэ.

42 дугаар тойргийн нутаг дэвсгэр нь аймгийн төв буюу Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумыг хамарч буй. Өмнө нь байгуулсан Сонгуулийн хороо нь үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ахалж байгаа аж.

Тус тойрогт нийт 17 450 сонгогч санал өгөх боломжтой бөгөөд тэдгээрийн 50+1 хувь нь оролцсон тохиолдолд сонгуулийг хүчин төгөлдөр гэж үзэх юм. “Ирц бүрдэх, эсэхэд тэгтлээ санаа зовохгүй байна. 2016 оны ээлжит сонгуулиар тус тойрогт сонгогчдын ирц 80 хувьтай байсан. Энэ бол өндөр үзүүлэлт. Ирц бүрдүүлэхэд анхаарч сонгуулийн хэсгийн хороод ажиллана” хэмээн СЕХ-ныхон хэлж байсан юм.

Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоног үргэлжлэн дуусах ёстой. Улмаар санал хураалтаас 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна. Харин сурталчилгаа 18 хоног үргэлжлэх юм. Түүнчлэн нөхөн сонгууль явуулахад улсын төсвөөс зарцуулах 287.6 сая төгрөгөөс 246.1 саяыг нь СЕХ, 32 саяыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, найман сая гаруйг нь цагдаагийн байгууллага зарцуулах юм байна. 21 хэсэгт санал хураалт явуулах бөгөөд 500 орчим хүн ажиллахаар тооцжээ. Сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор Батлан хамгаалах яам, ШШГЕГ, ЦЕГ, УБОӨЕГ, ТЕГ, ҮАГ гэх мэт төрийн байгууллагад албан бичиг хүргүүлжээ. Үндэсний аудитын газар санал хураалт явуулахаас 120 хоногийн өмнө сонгуульд оролцох нам болон нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 1-нээс өмнө үүнийг тодорхой болгох нь.

Уг сонгуулийг өнгөрсөн аравдугаар сард товлоод байхад МАХН-аас тус намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэр дэвшинэ хэмээн таамаглаж байсан. Мэдээллийн үеэр “МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжтой юу” гэх сэтгүүлчийн асуултад Ц.Болдсайхан “Шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн дагуу нэр дэвших эрх нь нээлттэй” хэмээн хариулсан. Мөн “Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс хязгаарлах вэ” гэхэд “Нөхөн сонгууль явуулахтай холбоотойгоор баталсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих хуулийн хугацаа дуусаагүй байна. Энэ хугацаа дуусаж, тогтоол нь хүчин төгөлдөр болсноос хойш гурав хоногийн дотор УБОӨЕГ-т манайхаас холбогдох мэдээллийг хүргүүлэх ёстой. Ингэснээр тус байгууллагаас сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг зогсоож, нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр ил болгоно” хэмээлээ. Ташрамд дурдахад, тэд сонгуулийн дүнг шууд дамжуулахаар төлөвлөж буй аж.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзан, хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэх, стратегийн түншлэлийн түвшинд хүргэх талаар ярилцсан байна. Үүний хүрээнд улс төрийн яриа хэлэлцээг урагшлуулах, дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар онцолжээ. Мөн Монгол, Солонгосын харилцааг эдийн засгийн талбарт өргөжүүлэх, бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар болон иргэдийн солилцоо, консулын зарим асуудлаар ярилцав.

Эх сурвалж: unuudur.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419