Хүний амьдралын хувь тавиланг 13, 25, 37, 49, жил орно засал сайн хийлгэ гэдэг тэгвэл түүнээс чухал 33-ны мөчлөг тохиох үед засал заавал хийлгэх шаардлагатайг анхаар!!!. 33 ны мөчлөг 10,10 үеэр хэсэгчлэн авч үзвэл хүүхэд эх эцгийн хайранд 13 хүртэл хаан шиг өсдөг. Үүнийг шилжилтийн нас зан ааш хүмүүжилд нь анхаарал их хандуулдаг. За тэгээд 13 аас 23 нас руу өгсөх замдаа юм бүхэнд сонирхох сургууль соёл төгсөх орох анхны бүхэн эхэлдэг дэггүй халуун нас юм. 23 аас 33 өгсөн үе амьдралд алхам хийх шийдвэр гаргах хамгийн чухал амьдралын үе юм. Энэ мөчлөг хийхгүй алдсан хүний амьдралд гэр бүл салах, аваар осолд орох, тахир дутуу болох, амьдралаа алдах, шоронд орох, хамаг сайхнаа алдах, буруу эргэх энэ бүхэн нөлөөлсөн байдаг та нэг бодоод үзнэ биз. Тиймээс энэ 13 жилээр ээлжлэх он жилүүд өгсөж уруудах уул шиг давамгайлж үргэлжлэх амьдрал юм.
Цаашдын зам мөр хэрхэн явагдах нь энэ 33 насны мөчлөгөөс хамаардаг. Эрт үеэс уламжлан ирсэн зан заншил хүртэл байжээ. Мөчлөг тохиох жилдээ эцэг эхдээ гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэлээ хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж, элбэрэлт ижий, асралт аавдаа аман хүзүүний мах хамтдаа чанаж хувааж иддэг байсан байна. Ингэснээр эцэг эх нь үр хүүхдэдээ сайн сайхан ерөөлийн үг өргөж, ЭВИЙ ДЭЭ ҮР МИНЬ ГЭЭД ҮНЭРЛЭХ ТӨДИЙД Л ЗАСАЛ болоод л явчихна даа хө.
33-ны мөчлөг засал.
Энэхүү заслыг хийснээр цаашдаа цээргүй, засал хийх хэрэггүй болдог гэж үзэж болно. Эх эцгийн ач хариулах дом. Шүүдрийн дуслаар цай чанаж өгөөгүй ч энэ ач холбогдолтой засал юм.
Энэ заслыг хүн бүр өөр өөрөөр хийх боловч энэ миний зүгээс түмэнд хүргэх өчүүхэн буян учир түмэнд түгээж анд найз нөхдөдөө түгээж сайн сайхныг хүсэж дуулгах нь ямарч эд мөнгө баялгаас илүү сэтгэл гаргах түүнд тусалсан хэмжээлшгүй их сэтгэл юм.
Амьд буй эх эцгээ байгаа дээр нь хайрлаа эрүүл саруул өсгөж өдий болгосон хариуд нь зорин очиж хамтдаа тухлан хүндлэл үзүүлэх нь чиний цаашдын явах амьдралын хувь заяанд чинь дардам байх замыг чинь засах дом засал болон сайхан амьдрах чиг мөр болох нь дамжиггүй.
Хэрэв хэн нэгэн байхгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн бол араас нь нэхэж хээр өргөл хийж дуртай зүйлсийг дом болгон өөрийн яаж явааг хүүрнэн тоочиж дотор бугшсан гомдол харуусал мэгшилийг өчсөнөөр хацрыг чинь салхи үлээн чихэнд чинь шивнэн тэвэрч илэх шиг мэдрэмж төрөн хамаг бие сэргэн уйлах хашхирах доторх бөглөө гарч бие тавирсанаар таныг сонсож уулчлан тэнгэрт буй сүнс сонсон таны сэтгэл тайтгарах учиртай юм.
Ер нь бол хий нас гэж ярьдаг угтуулж хийснээр зовлон үзэхгүй зол жаргалтайгаа болгож сайн сайхан явах замыг чинь өчүүхэн миний бие зааж өглөө.
Хэрвээ энэ жил таны 33-ны мөчлөг тохиож байгаа бол эцэг эхдээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж сэтгэлийн бэлэг барьж, ерөөлийн үгийг нь заавал сонсоорой…. Магадгүй энэ ерөөлийн үг нь маш том засал болж мэднэ шүү….Тиймээс та бүхэн бүгд хичээнэ биз дор дороо.
Авах гээхийн ухаанаар биш албадан үүнийг таны төлөө хэллээ.