Улаанбаатар хот үүрэг гүйцэтгэгч даргатай багагүй хугацааг өнгөрөөж байна. НИТХ-ын 43 төлөөлөгчийн 55.8 хувийн саналаар С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын захирагчаар сонгосон. Гэвч түүнийг Ерөнхий сайд батласангүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын өмнөх дарга Г.Занданшатар хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахгүй гэсэн утгатай мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан.
Шинэ дарга Л.Оюун-Эрдэнэ ч ийм мэдээллийг өглөө. Тэрбээр “Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Хотын дарга бол нийслэлийн томоохон асуудлыг шийдэх ёстой албан тушаалтан. Энэ утгаараа Ерөнхий сайд өөрчилсөн.
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд нэг удаа буцаах боломжтой. Орон нутгийн удирдлага иргэдийн хурлаасаа гардаг. Энэ асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх байх” гэсэн байр суурийг илэрхийллээ.