Бид хэвлийгээрээ маш хурдан таргалдаг боловч турах гэж асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Харин тэрхүү асуудлыг хялбархан шийдэх аргыг танд зааж өгье. Ингэхийн тулд ердөө зөгийн бал болон синнамон буюу шанцай байхад л хангалттай.
Орц:
- Зөгийн бал – 1 цайны халбага
- Шанцай – 1/2 цайны халбага
- Ус – 1 аяга
Хэрхэн хийх вэ?
- Аяга ус буцалгаж тавиарай.
- Үүндээ 1/2 цайны халбага нунтаг шанцайг хийж, таглан 1 цаг байлгана.
- Халбага зөгийн балыг өмнө нь бэлтгэсэн усандаа хийж, сайтар хутгах хэрэгтэй.
- Орондоо орж унтахаасаа өмнө тал аягыг ууж унтаарай.
- Үлдсэн талыг нь хөргөгчинд хийгээд өглөө өлөн ходоодон дээрээ ууна.
Үүнийг ууж хэвшсэнээр өөхийг богино хугацаанд хайлуулж, гоолиг сайхан бэлхүүстэй болох хүсэл тань биелэх юм.
Төмөр хатагтай Солонго