Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөс сэргийлье!
Дэлхийн олон улс орнуудад ялангуяа Европ болон зэргэлдээ хөрш орнуудад Улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж байна. Дэлхийн хэмжээнд 2018 онд улаанбурхан өвчний 229 068 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Малайз, БНХАУ, Украйн, Гүрж, Итали, Серби, Пакистан, Мексик, Түрки, Франци, Афканстан, Греци, Япон, Киргиз, Англи, Казакстан зэрэг улс оронд улаанбурханы дэгдэлт гарч, манай улсад зөөвөрлөгдөн ирэх магадлалтай байна. Өвчлөл "улаанбурхан өвчний эсрэг вакцин" хийлгээгүй хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Иймд:
- Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх!
- Вакцины насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
- Шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, яаралтай эмчид хандана уу.