Г.Занданшатарыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.02.01/ хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Г.Занданшатарыг өчигдөр /2019.01.31/ МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжиж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжээд байсан юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 10:00 цагт хуралдаж, УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх товтой байна.
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
2000-2003 онд “ХААН” Банк Дэд захирал
2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2019 оноос Монгол Улсын Их хурлын дарга
ШАГНАЛ
2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
2009 онд “Алтангадас” одон
2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”
ГАДААД ХЭЛ
Англи, Орос