УИХ-ын даргыг чөлөөлөх тухай нууцаар санал хураахад 8 гишүүн дэмжиж, 8 гишүүн дэмжихгүй гэв
ТББХ-ны өнөөдрийн хурлаар УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ ЭСЭХ САНАЛ ХУРААЛТЫГ ЦААСААР НУУЦААР ЯВУУЛЛАА.
Санал хураалтын тооллогын комиссын дарга Д.Хаянхярваа нууц санал хураалтын дүнг танилцууллаа. Д.Хаянхярваа "Санал хураалтад 17 гишүүн оролцсон. УИХ-ын даргыг дэмжинэ гэсэн найман санал. Дэмжихгүй гэсэн найман санал. Нэг санал хүчингүй болсон. Хүчингүй нь дэмжинэ, дэмжихгүй гэсэн саналыг хоёуланг нь дугуйлсан байсан" гэв.
Мөн яг одоо УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байна.