“Петровис”-ийн Ч.Давааням, н.Сэцэнзориг нарыг 48 цаг хориод суллажээ
АТГ-ынхан “Петровис”-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Давааням, түүний эхнэр С.Шагдардулам нарыг энэ сарын 21-ний өдөр байцааж, албан өрөөнд нь нэгжлэг хийж шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар Ч.Даваанямыг түүнтэй хамт н.Сэцэнзориг гэдэг хүнийг тэр оройд нь ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм.Гэвч Ч.Давааням, н.Сэцэнзориг нарыг 48 цаг хориод уржигдар үдэш сулласан байна.