Эмэгтэй хүнийг зодож, дээрэмдсэн этгээдийг цагдан хорилоо
Цахим хуудсанд бүсгүй хүнийг зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдэж байгаа бичлэг цацагдаж, гэмт этгээдийг цагдаагийн алба хаагчид зургаан цагийн дотор илрүүлэн дайчлан баривчилсан.
Тодруулбал 2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 17 цаг 25 минутад БГД-ийн 6 хороо Сити 18 дугаар байр гэрлүүгээ орох гэж байсан 21 настай У-г 29 настай, Б гэгч этгээд зодож, дээрэмдэж, зугтаасан бөгөөд гэмт этгээдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22 цаг 25 минутад дайчлан баривчилсан юм.
Уг гэмт хэргийг үйлдсэн Б.Баярцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019-01-23 –ний өдөр Баярцогыг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Б.Баярцогт нь урьд өмнө буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан ба 2018 онд мөн дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодолын бүртгэлтэй нэгэн байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.