Жүжигчин Р.Адъяаг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ
Өнгөрөгч 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр жүжигчин Р.Адъяа согтуурсан үедээ эхнэрээ зодож, гэмтээсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусч, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Р.Адъяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн байна.
Шүүхээс Р.Адъяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.