АН ЖДҮХС-гийн асуудлыг дахин оруулж ирнэ гэв

АН ЖДҮХС-гийн асуудлыг дахин оруулж ирнэ гэв

Хоёр сар орчим гацсан УИХ-ын хэлэлцэх асуудал овоорчээ. Өчигдрийн нэгдсэн чуулганаар олны анхаарлыг татаж буй УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бий болгох хуулийн төслийг хэлэлцсэн.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс тус төслийн “зэс нь цухуйж” эхлэв. Өөрөөр хэлбэл, уг хуулийг баталсан ч, үндсэн хуулийн цэц дээр очих магадлал бий аж. Энэ талаар Л.Энх-амгалан гишүүн “Энэ хуулийг батлаад ҮХЦ дээр очих магадлал өндөр. Тийм тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ.

Өргөн барьсан Ерөнхийлөгч буруудах уу, баталсан УИХ хариуцлага хүлээх үү, дэмжсэн Засгийн газар асуудалд орох уу. Гишүүд дэмжээд хуулийг баталж, УИХ-ын даргыг огцрууллаа гэхэд дараа нь буруу хуулиар огцруулсан гэдэг асуудал үүснэ” гэсэн юм. Харин гишүүд түүний сануулгыг үл ойшоолоо. УИХ-ын хаврын чуулганы үеэр мөн ийм явдал болж байв. Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласан тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр Д.Лүндээжанцан гишүүн үндсэн хуулийн зөрчилтэй тогтоол батлах гээд байна шүү хэмээн сануулсаар байтал гишүүд “нүдээ аньж” яаран сандран баталсан нь Цэц дээр унасан.

Энэ удаад ч хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед Д.Лүндээжанцан гишүүн “Хууль чинь буруудаад Цэцээр хэлэлцэх бол би лав очихгүй шүү” гэж ундууцаж байсан юм. Ийн гишүүд үндсэн хуулийн зөрчил байгааг сануулж байна. Уг нь Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийн үзэл баримтлалд тус хуулийг үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд нийцсэн гэж танилцуулсан юм.

Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Ж.Мөнхбат гишүүний гаргасан санал дээр гишүүдийн байр суурь зөрөлдсөн. Тэрбээр уг төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын даргыг нийт гишүүдийн гуравны хоёроор огцруулдаг байх саналыг оруулсан боловч байнгын хороо дэмжээгүй юм. Анхны хэлэлцүүлгээр ч дэмжсэнгүй. Харин төслийн хоёрдугаар зүйлийг хасах С.Бямбацогт гишүүний саналыг 76.0 хувь нь дэмжсэн юм. Тэр нь “хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө” гэсэн заалт юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Дэгийн дагуу ирэх долоо хоногт байнгын хороо хэлэлцэж, чуулганаар батлах төлөвтэй байна.

УИХ-ын чуулганаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал нь ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн зөв бурууг дэнслэх түр хороо байгуулах тогтоол байлаа. Гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар тус тогтоолын төслийг өнгөрсөн оны 11 дүгээр сард өргөн бариад байсан юм. Үүнтэй холбогдуулж зарим гишүүд “60 тэрбумтай холбоотой хэргийг шалгах түр хороо байгуулах гээд өчнөөн сар болж байхад хоёрхон сарын өмнөх тогтоол дараалал дайраад орж байгаа нь УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг дураараа баталдгийг харуулж байна” гэж барьцсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд хороо гэж миний тэргүүлдэг хороогоор сангийнх нь асуудлыг ярьж яагаад болохгүй байгаа юм бол. ЖДҮХС-гийн зээл олгох эрхийг өөрчлөх хуулийн төслийг боловсруулаад хоёр жил болж байна. Хэн ч санал өгөөгүй” гэсэн юм. Төсөл санаачлагч Н.Номтойбаяр “Ийм хороо байдгийг өнөөдөр л мэдэж байна” гэсэн нь Ж.Ганбаатар, өмнө нь тус дэд хорооны дарга байсан Х.Болорчулуун нарын дунд дэд хороо ажлаа хийдэг эсэх тухай гурвалжин хэрүүл үүсгэв.

Эцэст нь УИХ-ын гишүүдийн олонх ЖДҮХС-гийн хэргийг парламент шалгах шаардлагагүй гэж үзэн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ингэснээр тогтоолын төсөл хууль санаачилсан зургаан гишүүн рүү буцлаа. Үүний дараа З.Нарантуяа гишүүн сөрөг хүчний зүгээс  түр хороо байгуулах тогтоолын төслийг дахин санаачлахаа мэдэгдэв.

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419