Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж буй стратегийн орд газруудыг хуулийн хүрээнд улсад буцаан авах ажлууд эхнээсээ хийгдэж эхэлсэн. Тухайлбал олон хууль бус үйл ажиллагаа явуулсан Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний томоохон орд болох Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан.
Мөнхууль бус үйл ажиллагаа явуулсан Асгатын мөнгөний ордыг мөн Эрдэнэс Монголын мэдэлд шилжүүлэн үр шимийг нь ард түмэнд хүртээхээр ажиллаж эхэлсэн. Түүнчлэн Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ сумдын нутагт “Хар тал” нэртэй МV-020873 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Даблью Эс Жи Эл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Хамрын хийд орчимд байрлуулсан шатахуун нөөцлөх сав, ажилчдын байр зэргийг нүүлгэн шилжүүллээ.
Харин уржигдар болсон /2019.01.16/ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар хууль бусаар ашигт малтмалын лицензтэй болсон МАК компанийн дангаараа эзэмших 36 лицензийг улсад хураан авч, газрын доорхи баялгийг ард түмэндээ эн тэнцүү хүртээх тухай Ерөнхий сайд ил тод мэдээлсэн. Түүний энэ мэдэгдлээс үзхэд “Цагаан суварга”-н ордыг ард түмэндээ эргүүлэн авна гэсэн Ерөнхий сайдын үг бодит үйлдэл тун ойрхон байгааг харуулав.
Хуулийн өмнө үнэнээ илчлэх өдөр хоног нь ойртсоор байгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр харин өчигдөр яаран сандран УИХ-ын танхимын хаалганы урд сэтгүүлчдийг цуглуулан “…Ерөнхий сайд хувийн хэвшлийг дарамталж байна, миний аав улсаас нэг ч тендэр, төсөв авч байгаагүй. Төрийн албаныхан манай МАК компанийн төлсөн татварын мөнгөөр цалинжиж байна…” гэх тайлбар хийв.
Хүн төрсөн нь үнэн бол татвар төлөх нь ч үнэн. Жижигхэн мухлаг ажлуулах хэн ч гэсэн олсон орлогоосоо улсдаа татвар төлж иргэний үүргээ биелүүлэх учиртай. Тэрбум тэрбумын доллараар орлогожих “Цагаан суварга”-ын орд эзэмшигчид улсад төлсөн татвараар баярхаж болох ч ганцхан гэр бүлийн дансанд орох ашиг нь манай улсын гурван сая иргэний халаасан дахь хэдэн цаастай харицуулахад тэнгэр газрын зөрүүтэй.
Ийм байтал Ерөнхий сайдын зорьж буй эрх тэгш нийгэм, баян ядуугийн тэнцвэрт байдлыг тогтоох гэсэн бодлогыг эсэргүүцэн туних УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр аавыхаа нэрийг барьж манай компани татвар төлдөг гэхээс өөр тайлбар хийж чадаагүйн дээр гартаа барьсан баримтуудаа дэлгэх зориггүйгээр мэдээллээ төгсгөв.