Худалдаа, хөгжлийн банк Япон улсын хөрөнгийн зах зээлээс анх удаа төгрөгийн эх үүсвэр амжилттай татлаа
Монгол, Япон хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бизнесийн хүрээнд өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэр татах зорилгоор Худалдаа, хөгжлийн банк 2014 онд Япон улсын Токио хотноо төлөөлөгчийн газраа нээн амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Бид Япон улсын Краудкредит компанитай хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Япон улсын хөрөнгийн зах зээлээс краудфандинг хэлбэрээр төгрөгийн эх үүсвэр татаж эхэллээ.
Краудкредит компани нь краудфандинг хэлбэрээр Япон улсын хөрөнгө оруулагчдаас санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлж, хөгжиж буй орнуудын жижиг дунд бизнес эрхлэгчид болон эрчимжиж буй салбаруудыг дэмжин санхүүжилт олгодог Япон улсын хөрөнгийн зах зээлийн шинэ чиг хандлагыг тодорхойлж буй тоглогч нарын нэг юм.
Японы хөрөнгө оруулагчдын хувьд Монгол улсын эдийн засаг эрсдэлтэй ангилалд тооцогддог хэдий ч Худалдаа, хөгжлийн банк Токио дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан, Монгол улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлт, нөхцөл байдлыг сурталчлан таниулж, харилцагчдынхаа бизнесийг дэмжих хямд эх үүсвэртэй санхүүжилтийн хэрэгслийг бий болгохоор ажиллаж байна.
ХХБанкны сошиалд нэгдээрэй.