УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийв. Тэрбээр "МАН-ын бүлэг ЖДҮ-чин гишүүдээ хамгаалж үлдлээ. ЖДҮХС-тай нэр холбогдсон дөрвөн гишүүнийг (Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд) ЖДҮ-чдээ аваад үлдлээ. Тэднийг шалгахад бүрэн эрх нь саад болж байгааг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлсэн шүү дээ. Гэвч бүлгийн хурлаар мөн тэднийг олонхын саналаар үлдээлээ. Би бүлгийн хуралд оролцоогүй. Энэ УИХ тарах ёстой. Би УИХ өөрөө тарах тогтоолын төслийг дэмжиж, гарын үсэг зурсан.
Энэ төсөлд 57 гишүүн гарын үсэг зурахгүй, хэрвээ дэмжигдэхгүй бол би өөрөө УИХ-ын гишүүнээс түдгэлзэнэ. УИХ өөрөө тарах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүд ч мөн адил улс төрийн эр зориг гарган түдгэлзэнэ гэж бодож байна" гэжээ.