Л.Болд:УИХ-ын дарга бидний тавьсан шаардлагыг хүлээж авсангүй
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний эсэргүүцлийн жагсаал” Сүхбаатарын талбайд болж байна. Энэ жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын нэр бүхий таван гишүүн УИХ-ын даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг дахин хүргүүлэхээр Төрийн ордонд орсон юм. Тэд УИХ-ын даргатай уулзаж, гарч ирсэн дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Л.Болд:
-Бидний тавьсан шаардлагыг хүлээж авсангүй. Зарим гишүүд жагсагчдын эсрэг турхирч, ард түмнийг хооронд нь мөргөлдүүлж байна. Бид хариуцлагаа ухамсарлаж байна. Бид үймээн самуун, мөргөлдөөн рүү уриалж байна.
Бидний хэлэлцсэн зохион байгуулалтыг эвдлээ. Үүний цаадах хариуцлагыг УИХ-ын дарга М.Энхболд үүрэх ёстой. М.Энхболд түүхэн хариуцлагаа үүрэх ёстой гэсэн бол гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга М.Энхболд жагсагчдад тайлан бэлдсэн байна. Ард иргэдэд тайлангаа зөвөөр ойлгуулж өгөөч гэж байна. Ард түмний хилэнг тоохгүй байна” хэмээн мэдээлэв.
Жагсагчид Төрийн ордныг тойрч гороолж байгаа учир цагдаагийнхан зүүн, баруун хаалгыг хамгаалалтад авсан байлаа.