Хотын дарга С.Батболд ажлаа өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрч, нийслэл үүрэг гүйцэтгэгч мэртэй буй. Хотын удирдлагын асуудал нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар яригдаж, хотын орлогч даргаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэр дэвшсэн. Тэднээс С.Амарсайхан олонхын санал авч, МАН-ын удирдах зөвлөлөөр баталгаажин, өдгөө НИТХ-ын хуралдаанаар эцсийн шийдвэр гарахаар хүлээгдэж буй юм.
Хотын даргад нэр дэвшигч Б.Мөнхбаатар нэрээ татсан гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр намынхаа бодлого, шийдвэрийг дагаж нэрээ татсан хэмээн тайлбарлалаа.