Б.Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилов
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.01.09/ болж байна. Хуралдаанаас Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Б.Мѳнхбаатарыг томилох шийдвэр гаргасан талаар эх сурвалж хэллээ.
Б.Мөнхбаатар нь нийслэлийн Засаг даргад нэр дэвшээд байсан бөгөөд “Хэдийгээр миний нэрийг дэвшүүлж, өрсөлдүүлсэн ч би намынхаа бодлого шийдвэрийн дагуу нэрээ татаж байна” гэж мэдэгдээд байгаа юм.
Барилга, хот байгуулалтын дэд сайдаар өмнө нь Ш.Лхамсүрэн ажиллаж байсан бөгөөд тэрбээр Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан асуудалд холбогдсон тул 2018.11.21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг дэд сайдын албан тушаалаас чөлөөлсөн юм.