УЕПГ-аас дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлэв
УИХ-ын гишүүн Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д өргөн мэдүүлжээ.
УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор уг асуудлыг хэлэлцэх гэсэн боловч өнөөдөр ирц хүрээгүй аж.
Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллагаас УИХ-д өргөн барих талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан ч хэн гэдэг гишүүнийг ямар асуудлаар гэдэг нь хараахан тодорхойгүй байсан юм. Харин эх сурвалжуудын мэдээлж байснаар бол нэр бүхий дөрвөн гишүүнийг ЖДҮХС-тай холбоотойгоор бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх асуудлыг прокуророос УИХ-д өргөн барихаар болжээ гэсэн мэдээлэл явж байсан юм.
Мөн Уг хүсэлтийг ирсэн даруйд прокурорын байгууллагын саналыг хүлээж авах, эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар зарлажээ. Гэвч гишүүдийн ирц хүрэхгүй байсаар дэд хорооны хурлыг маргааш болгон хойшлуулсан байна.