Төрийн өндөрлөгүүдийг тараан байршуулъя

Төрийн өндөрлөгүүдийг тараан байршуулъя

“…120 мянгатын гэрлэн дохиотой уулзвар дээр яг 30 минут зогсч байна даа. Энэ хооронд Зайсан чиглэл тоогоо алдтал явж өнгөрлөө. Манай автобус хөдлөх гэж ухасхийгээд бүтэлгүйтэхдээ хамаг амьтныг мөргөлдүүлж орхив. Бухимдах биш жолоочийнхоо эр зоригийг үнэлээд зогсч байх жишээтэй, ккк. Автобусны жолооч “Хашигдаад л зогсч байна” гэж нөгөө жолооч руугаа утасдаж байна. Цагдаа ах аа, манай эгнээг явуулж өгөөч дээ” . Энэ бол 2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 08:19 цагт манай нэг сурвалжлагчийн нүүр номдоо бичсэн пост нь байгаа юм.

Нэг талаар мань эр “…Ажлаасаа хоцрохоор болчихлоо шүү” гээд “хэлчихэж” байгаа хэрэг л дээ. Нөгөө талаасаа бол ганц манай сурвалжлагч биш өглөөдөө 120 мянгатын баруун талаас орж ирээд, Энхтайваны гүүрээр хотын төв рүү зорчих гэсэн хүн болгонд тохиолддог хөгийн зовлон бол энэ болоод удаж байгаа юм. Ер нь бол ганцхан 120 мянгатын баруун талаас ирсэн хүмүүст биш хотын төвөөр дамжаад 19 дүгээр хороолол эсвэл Зайсан тийш явах гэж байгаа хүмүүс бас л нэгэн цагт баахан гацна.  Тэр бол өнөөх Төрийн гурван өндөрлөг маань ажилдаа явах цаг юм. Их тэнгэрийн аманд бөөндөө амьдардаг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав голдуу 08:30-9:00 цагийн үед ажил руугаа явж байгаа харагддаг. Эхлээд хэн нэг нь явна. Хэдэн минутын дараа дахиад нэг нь явна. Хэсэг байж байгаад үлдсэн “өндөрлөг” явна.

Төрийн гурван өндөрлөгийг өглөө ажилдаа ирэхэд замд нь таарсан хүмүүс ёстой азгүй. Явах бүрт нь урдаасаа хойшоо, хойноосоо урагшаа ажил төрөлдөө яаран сандран яваа хүмүүс замын цагдаагийн “мод”-оо гозойлгосон дохиогоор хаана явж байсан яг тэр газартаа нам зогсоно. Хэдэн минут ч болж магадгүй. Гэхдээ ийм үед ийш тийш сүлжилдэх урсгалуудаас  хамгийн их түгжирдэг нь дээр хэлсэнчлэн Үйлдвэр комбинат, Яармаг, Нисэхээс явж ирээд 130 мянгатаар хотын төв рүү эргэлддэг тойрог байдаг.

Учир нь Замын цагдаагийн хамгаалалтын тасгийнхан хэзээ ч гарч ирээд ганцаараа юм шиг давхиад өнгөрөх ёстой. Төрийн өндөрлөгүүдийн замыг чөлөөтэй байлгах гэж Зайсангаас Энхтайваны гүүр давах хөдөлгөөнийг байнгын “урсгадаг” бололтой байдаг юм. Бас Зайсанд амьдардаг том дарга нар ч бас өөрийнхөө зорчиж буй урсгалыг тушаал өгөн “татуулдаг” гэх мэдээлэл байж л байдаг.

Иргэдийн ийм эмоцийн дор Төрийн ордон руу хурдлан давхих Төрийн гурван өндөрлөгт машиных нь цонхоор зам дээрх амьдрал ямар харагддагийг харин мэдэхгүй юм. Магадгүй, цагдаа нь, хамгаалалтынхан нь, машинтай явган иргэд бүгд зогсоод асар хүндлэл дор ажилдаа явдаг гэж хардаг ч байж магадгүй.  Үгүй шүү. Маш их уурладаг юм. Шуудхан хэлэхэд, зам нам түгжирч, хүмүүс цаг заваа, шатахуунаа урсгаж өгнө. Бас дохиогоо хангинуулж, хараалаа урсгана. Ингэхгүй байж бас болно. Гарц бий.

Яаж гэвэл, Төрийн гурван өндөрлөгийг Их тэнгэрийн амнаас нүүлгэх хэрэгтэй болно. Хаа байсан 1951 оноос хойш бараг 70-аад жил дарга нар амьдарсан Их тэнгэрийн амны харшуудад ч элэгдэл, хуучралын шинж тэмдэг илэрсэн байж магадгүй юм байна лээ. Өнгөрсөн жил УИХ-ын даргын Их тэнгэрийн аманд байдаг харшийн гэрлийн бүрхүүл унаж баллах шахсан байдаг. Их тэнгэрийн амны харш мань мэтийн гэрийнхээс хэд дахин хүнд, том шил болор болсон бүрхүүлтэй байж таарна. Түүнд даруулсан хүн амьд гарна гэдэг эргэлзээтэй л асуудал.

Нөгөөтэйгүүр Төрийн гурван өндөрлөг Их тэнгэрийн аманд хэдхэн метрийн зайтай хамт амьдарна. Хотын төвд Төрийн ордонд ирээд ганц ганц давхрын дээр доор бас л хамтдаа ажиллана. Тэд бол Монгол Улсын Үндсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд шүү дээ. Тийм байтал хаа явсан газраа бөөнөөрөө ажиллаад, амьдраад байж таарахгүй.

Нэгдүгээрт, улс орны, хоёрдугаарт тэдний аюулгүй байдлыг бодох ёстой. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвыг тараан байршуулах хэрэгтэй гэж яриад байгаа юм. Дөрвөн уулын дундах Улаанбаатарыг тойрсон дахин гурван уул бий. Одоо тэгэхээр өмнө зүг дэх Богдхан уулын Их тэнгэрийн амнаас Төрийн өндөрлөгүүдээ гаргаад нөгөөх гурван хайрханы энгэр бэлийг бараадуулан орд харшийг нь нүүлгэвэл ямар вэ.

Гэрийн эзэн хоймортоо залардаг. Тэр утгаар нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Чингэлтэй хайрхан, эсвэл Дамбадаржаа өгсүүлээд Бэлх, Сэлхийн хавь руу нүүлгэе. Харин УИХ-ын дарга М.Энхболдыг Сонгинохайрхан чигт, хотоос баруун тийш, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Баянзүрх хайрханы хавиар Гачуурт, Тэрэлж тийшээ ч юм уу, ажиллаж амьдардаг болгох хэрэгтэй юм.

Тэртэй тэргүй хуулиараа зөвхөн протоколтой уулзалдах ёстой Төрийн гурван өндөрлөг Төрийн ордонд чихцэлдээд суух ч хэрэггүй. Дээрээс нь гурвуулаа Их тэнгэрийн аманд хаяа нийлэн амьдарч өглөө, оройдоо ядарсан муу иргэдээ дээрэлхэн зам дээр өнжүүлдгээ ч больчихно.

Ингэж чадвал  хонь бүрэн чоно цатгалан болох билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.9 № 6 (5973)

Б.ДАМДИН-ОЧИР

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419