Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийн хамт цагдан хорилоо
Өчигдөр орой түүний гэрт Авлигатай тэмцэх газраас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын гэрт нэгжлэг хийсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл үүрийн 04:20 цагт Д.Дорлигжавыг түүний төрсөн дүү Д.Баатарын хамт ШШГЕГ-ийн харъяа 461-р урьдчилан хорих ангид цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.