ЖДҮХС-гийн зээл авсан гишүүдийн асуудлаар Цэцэд хандана
Хуульч Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Гэвч Цэц "Энэ асуудал нь хууль, шүүхийн байгууллагаас шалгагдаж байгаа учраас маргаан үүсгэх боломжгүй" гэсэн хариу өгсөн байна. Энэ талаар хуульч Б.Мэргэн "Хэрвээ гэмт хэрэг биш гэж үзсэн тохиолдолд Цэцэд дахин хандана" хэмээн байр сууриа илэрхийлжээ.